Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Галын тахилга буюу галд идээ өргөх ёс
Дуу хөгжим

Галын тахилга буюу галд идээ өргөх ёс

Урлаг Урлаг08/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-1360642724head(1)9781209062016-02-08-10-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголчууд эрт дээр цагаас галыг шүтэж ирсэн ард түмэн билээ. Юуны өмнө гал тахихын ач тусыг хэлэх нь зөв болов уу. Байгаль дэлхийн бүх зүйл эзэнтэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүний нэгэн адил галд ч бас эзэн сахиус байдаг.
 
Yүнийг шашин болгонд өөр өөрөөр хэлдэг. Шарын шашинд бол галын бурхан бөөд бол галын эзэн сахиус гэх мэтээр. Энэ бүгд нь угтаа бол нэг ойлголт юм.гал тахина гэдэг бол галын эзэн сахиусааа баясгаж түүнд үйлээ даатгаж гуйх үйл юм. Айл өрхийн заяа буяныг дааж явдаг учир гал голомтоо дээдэлж тахиулж байх ёстой.
 
Галын тахилгын зан үйлийг мөн адил ястан болгонд өөрөөр хийдэг. Жишээ нь айл өрхийн гал тахих үед хонины баруун хаа, өвчүү тэргүүтэйтнээр тахих ёс байхад зарим нь улаан ямааны өвчүүгээр гэх зэргээр өөр өөрөөр тахидаг. Мөн айл өрхийн биш хөдөө хээр олон айл өрхийн заяа буяныг даатгах үед бүтэн хониний махаар шүүс бэлдэж том тулганд эсвэл уртс хэлбэртэй түүдгэнд өргөх зэрэг үйл байдаг. Гэвч газар газрын ёс ондоо байх боловч нийтлэг хийж болохгүй зүйлс бас байдаг. 
 
Жишээ нь: Галд сүү хэзээ ч хийдэггүй гэх зэрэг үйлийг зарим шинэ сахиустай хүмүүс мэдэхгүйн гайгаар хийчихдэг гэж дуулддаг. Гал тахиад үлдсэн мах шүүсийг тухайн айл өрх зөвхөн халуун бүлээрээ идэж дуусгадаг ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026
Дуу хөгжим Урлаг

ФОТО: “Red Show”-наас

28/06/2026
Дуу хөгжим Урлаг

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: XMF буюу “Хуур” хөгжмийн наадмаас

28/06/2026

ФОТО: “Red Show”-наас

28/06/2026

ФОТО: Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-аас

28/06/2026

Соёлын ажилтнууд танка, шүтээн зургийг сэргээн хамгаалах арга зүйд суралцжээ

28/06/2026

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.