Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эмэгтэй хүний заавал хэвшүүлэх зүйлс
Дуу хөгжим

Эмэгтэй хүний заавал хэвшүүлэх зүйлс

Урлаг Урлаг18/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10411037_1153058471401399_783961234435892569_n2305397122016-02-18-14-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1. Ус уу: Өдөрт дор хаяж 1.5 л ус эсвэл сайн чанарын ногоон цай ууж биеээ дотроос нь цэвэрлэж, мөн чийгшүүлж бай. 
2. Ухаалаг будалт: Яг одооноос эхлээд та зөвхөн өөртөө тохирсон үдэшлэг, ажил хэрэг, болзоо болон найз нөхөдтэйгээ амралтын өдрийг өнгөрөөхдөө тохирсон будалтуудыг тус тус сур. Болж өгвөл туршаад үз. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. 
3. Өдөр бүр шинэ үс: Үсээ өдөр бүр урдынхаасаа өөр өөр маягаар янзалж, шинэ үсний боолт даруулга, зүүлтийг туршиж үзэхээс битгий айгаарай. Хүсвэл өөрийнхөө төсөөлөөчгүй өнгөөр будуулж ч болно. Нэг өдөр ороогоод үз, маргааш нь шулуун болго. Үүнд залхуурч болохгүй шүү. Таны маш их стрессийг тайлах болно. 
4. Өөртөө тохирсон зөв бүтээгдэхүүн худалдан ав: Час улаан уруулын будаг, хуучимсаг хэрнээ дэгжин өөр хаана ч байхгүй цүнх гэх мэт яг л танд зориулж хийсэн мэт зүйлсийг та олж аваарай. Та л олохгүй бол тэд лангуун дээрээ хэвтсээр нас барах болно. smile emoticon Тэднийг авраарай!
5. Гоо сайхандаа зориулж өдөр бүр цаг гарга: Өнөөдөр хүүхдүүдээ унтуулчихаад нэг сайхан хумсаа янзлаарай. Маргааш харин нүүрэндээ шинэ авсан маскаа тавиарай. 
6. Амар: Өөрөө сонсоод үнэхээр сэтгэл тань тайвширч амрахаар аятай CD-ийг хайж ол. Тэгээд түүнийг өдөр бүр 5 минут сонсож бай. Эсвэл ажил руугаа алхаж явахдаа толгой тань нэг сайхан цэвэрлэгдэж амардаг бол түүнийгээ өдөр бүр хий. Өөр ямар байдлаар алжаалаа тайлж чадаж байгаагаа сайн анзаарч олж мэдээрэй. 
7. Хичээл зүтгэл: Өдөр бүр үсээ өөрөөр янзлах, маск тавих гэх мэт яршигтай эсвэл энэ их ажлын хажуугаар бүтэшгүй санагдаж байна уу? Та л хичээл зүтгэл гаргаж өөртөө цаг гаргахгүй бол өөр хэн ч үгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ?
8. Зүүдэл: Өдөрт дор хаяж 7-8 цаг гүн нойронд автаж сайхан зүүдлээд унтаж байгаарай. 
9. Инээмсэглэ: Та итгэхгүй байж магад. Гэхдээ зөвхөн энэ жижигхэн зүйлээс болж таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, төсөөлөхийг аргагүй үр дүнд хүрнэ.

10. Дурла: Та өөрийгөө толинд хараад дурла, саяхан авсан шинэ гутландаа дурла. Гал зуухны өрөөгөө сайхан цэвэрлээд шинэхэн мэт болсон хөргөгчиндөө дурла. Ингэснээр таны амьдралын идэвхи нэмэгдэж эерэг энэрги бөөн бөөнөөр цуглах болно. Амжилт:-)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.