Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 13. Санчир гараг. Найралт эх одтой, 2 хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана.
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр сэтгэл санаа хямарна. Ялангуяа үдээс хойш хэрүүл маргаанд хялбархан татагдан орно. Усан махбодитой тул усан сан явж сэлэлтээр хичээллэсэн нь танд өлзийтэй. Найз нөхдийнхөө элдэв ятгалгаас татгалз. Зорилгоо мартав. Аливааг сэтгэлийн хөөрлөөр хийж болохгүй. Зарим нэг нь маш их сэтгэлээр унах бөгөөд тэдэнд муу зүйл тохиож болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Хямралтай өдөр. Таны амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Сэтгэл санаа огцом хувирч өвчлөх магадлалтай. Өөрийгөө бусдаас бүү тусгаарла. Дотнын хүмүүс ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавь. Тэдэнтэйгээ хамт цагийг ур ашигтай, зугаатай өнгөрөөх нь тэдэнд ч танд ч маш таатай байх болно. Та өөрийн зохион байгуулах ур чадвараа бүрэн гаргаж, өрнөж байгаа үйл явдалтай зохицон тэвчээртэй байж, аливаа ажил төрөлд ажил хэрэгчээр хандах хэрэгтэй болох нь.
Хамтатгах (5/21-6/21)
Өөрийн чинь хийж байгаа ажил, бизнес бүтэмжтэй байх хэдий ч бага зэрэг саад учрах болно. Тиймээс та ажлаа урьдчилан төлөвлөөрэй эсвэл өөр талаас нь харна уу, хамтрагчдаа өөрийн ажлын санаа, төлөвлөгөөг битгий ярь. Таныг гомдоосон хүнийг та уучлах хэрэгтэй. Та өөрийнхөө ажилд дүгнэлт хийгээрэй. Хийж байгаа зүйлээ өөрөөсөө асуу. Санхүүгийн тооцоогоо дахин нягтал. Жижиг гэж бодолгүй бүгдийг дахин шалга.
Мэлхий (6/22-7/22)
Сарын сүүлээр таныг маш олон тооны баяр наадам, болзоо хүлээж байна. Та баярлан цэнгэж, язгууртны хэв маягаар амьдарна. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Өөрийн амжилтаа ажил хэргээ урагштай байлгахад ашигла. Ингэснээр оны эцсээр та томоохон амжилтад хүрнэ. Мөн өөрийнхөө авьяас чадварыг нээх тааламжтай цаг үе. Настай аав ээжийгээ мартаж болохгүй, тэд таны тусламжийг хүлээж байна.
Арслан (7/23-8/22)
Идэвхгүй, үлбэгэр бүх зүйлд хайнга болно. Хоол ундаа тохируул, таны бие махбодын хамгийн эмзэг хэсэг нь дотоод шүүрлийн булчирхай тул ямар ч байдлаар өлсөж хэрхэвч болохгүй. Дэглэм барьдаг энэ ордныхон өөрчлөлт хийхээр шийдэж, хоол сойхын оронд дасгал хийхийг илүүд үзэх болно. Биеийн тамирын клубт бүртгүүлж, эрүүл мэнд бие галбираа хамгаалах талаар мэдлэгээ сайжруул.
Охин (8/23-9/22)
Хайр дурлалын асуудалд эргэлт гаргаж чадахыг од эрхэс зааж байна. Бэлгийн амьдрал идэвхтэй байна. Эмэгтэйчүүд маш дур булаам байна. Хэрвээ та айлд зочлох урилга хүлээн авбал эргэлзэлгүй зөвшөөр. Багахан бухимдлын дараа бүх зүйл байрандаа орно. Хатгалгаа хүндэрч зүрх судасны тогтолцоонд нөлөөлөх бололтой. бичиг баримтыг хугацаанд нь хийх хэрэгтэй болно. Санхүүгийн болон хуулийн асуудлуудыг санаж, бухимдалд орох хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Гэр бүл болоход хамгийн таатай өдрүүдийн нэг. Таныг ойлгодог танд санаа тавьдаг, амьдралынхаа ханьтай учирч магадгүй. Ажил хэргийн түншлэл мөн азтай байна. Сонголтдоо бүү эргэлз. Гэрээ хэлцэлд зоригтойгоор гарын үсэг зур.
Хилэнц (10/23-11/21)
Урьдынхаас илүү биеэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр та үүссэн нөхцөл байдлыг дахин үнэлж цэгнэж чадах болно. Та бага зэрэг өвчлөх магадлалтай. Биеийн хүчний хүнд ажил хийхгүй байхыг зөвлөж байна. Найз нөхөд гэр бүлийнхнийхээ дунд та биеэ чөлөөтэй авч явж чадах болно. Харин хэн нэгний тавьсан занганд орохгүйгээр бусадтай харьцах харьцаандаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Задлан шинжилж, шүүмжлэх чадвар өндөр өдөр. Нэг талаас болгоомжлол, нөгөө талаас хэрэгт дурлах байдал давамгайлна. Бусдын бүтэлгүйтэл алдааг өөртөө бүү нялзаа. Бусдыг шүүж, алдааг нь тодруулан авч хэлэлцэж зарлах нь зохимжгүй. Асуудлыг хүндрүүлж өөртөө түвэг тарихгүйн тулд даруу бай.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр ололт амжилт өөд тэмүүлэх болно. Түүнчлэн тэд хөгжилдөн цэнгэж өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх бололтой. Сексийн харилцаа харилцан сэтгэл ханамжтай байдал, амжилт авч ирнэ. Хичнээн их хүч хөдөлмөр, сэтгэл зараад ч таны хүчин чармайлт талаар өнгөрөх болно тиймээс боломжтой цагийг хүлээ. Тусламж хүлээгээгүй хүмүүсээс гэнэт гap сунгах, таны байдлыг ойлгох хандлага бий болно. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ ширүүхэн маргалдаж болзошгүй байна.
Хумх (1/20-2/18)
Сэтгэл хөдлөл хүчтэй байх өдөр. Хайр дурлал бол цаашдын өсөн дэвжихэд хамгийн шаардлагатай зүйл юм. Хэрэв таны төлөвлөгөөнд гайхшируулсан мөн эрэлт хэрэгцээтэй зүйлс багтаж байгаа бол өөрийн үйл ажиллагаандаа оруул, энэ нь нөлөө бүхий түншийн анхааралд өртөнө. Харилцаа тань үр дүнгээ өгнө. Хайр дурлалгүй бол танд далавч ургахгүй. Эрч хүч буурна.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Хэрвээ та нөхцөл байдлыг зөв дүгнэж, өөрийн зөв гэдэгт эргэн тойрныхныгоо итгүүлж чадвал таны амжилт баталгаажна. Гэхдээ хүч хэрэглэхээс зайлсхий. Таны уян зөөлөн төрх, нямбай дипломатч чанар амжилтад хүргэнэ. Харин өөрийн хийх гэж хүссэн зүйлээ хэний ч үл оролцоотой хийхийгтанд зөвлөж байна. Таны юу хийхийг тархи чинь хэлж өгнө.