Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгацгаая, ээжүүд ээ
Үндэсний хөгжим

Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгацгаая, ээжүүд ээ

Урлаг Урлаг25/02/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
thumb_size2470016652016-02-25-13-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Манай сонины хаягаар уншигчид маань өөрийн санал бодлоо тээсэн захидал ирүүлж, үзсэн дуулснаа бусадтай хуваалцдаг. Японд олон жил ажиллаж амьдарсан нэгэн уншигч маань “ҮНДЭСНИЙ ШУУДАН”-гийн хаягаар захидал ирүүлснийг нийтэлж байна.

Манай монголчууд шинэхэн төрсөн хүүхдээ төрснөөс нь эхлээд халуун зун ч байсан бөөцийлж өсгөөд байдаг нь ажиглагддаг. Ялангуяа хөлийг нь бүр их бэгнэдгийг хэн ч мэднэ. Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг. Яагаад ингэж бидний өсч хүмүүжснээс эсрэгээр зөвлөөд байгааг гайхан нэгэн эмчээс лавлан асууж билээ. Түүний хэлснээр “Японд 30 жилийн өмнө, хүүүхдийн эмчийн үүдэнд хатгаатай, хоолой нь өвдсөн хүүхдүүд дугаарладаг байсан бол одоо харшилтай хүүхдүүд л ихэвчлэн ирдэг болсон” байна. Учир нь, хүүхдийг хөл нүцгэн байлгаснаар Японд ангина гэдэг өвчин байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөлийг их бэгнэвэл, хүүхэд өвчлөмтгий болж, ялангуяа хоолой нь байнга өвдөж, цаашилбал ангина, үе мөч, зүрх гээд өвчилдөг гэнэ. Нээрээ л ханиад, хоолойн өвчин тусахаараа Монголдоо төрсөн том хүүхэд маань, Японд төрсөн дунд хүүхэд хоёр маань газар тэнгэр шиг зөрүүтэй.

Хоолойн мах нь хүртэл эх орондоо төрүүлж, хөлийг нь дулаалж, бэгнэж өсгөсөн том хүүгийнх маань дүүгийнхээсээ өвчлөмтгэй. Японд очсоныхоо дараахан нэгэн өдөр нүд маань орой дээрээ гарах шахаж билээ. Тэр өдөр цас малгайлан орж байв. Гэтэл гудамжинд нэгэн ээж 3,4-хөн сартай болов уу гэмээр хүүхдээ хөл нүцгэн тэврээд явж байв. Дараа нь би хүүгээ цэцэрлэгт оруулав. Гэтэл тэр цэцэрлэгийн 0-6 насны бүх хүүхэд цэцэрлэг дээрээ оймс өмсдөггүй нь маш хачирхалтай санагдаж байлаа. Ийм жишээ маш олныг харсан би Японд төрүүлсэн хүүгээ яг л япон маягаар хөл нүцгэн өсгөлөө. Дараа нь Монголдоо ирээд гуравдахь хүүхдээ төрүүлээд ч мөн л япон маягаар өсгөв. Гэртээ өвөл ч тэр нэг өдөр ч оймс өмсгөж үзээгүй. Бас хүүгээ унтаж байхад нь хөлийнх нь ул хэсгийг хучдаггүй. Миний зарчим бол хүүхдийн маань хөл халуу дүүгж байх юм бол айдаг. Жаахан хүйтэндүү байх юм бол хэвийн байна гэж үздэг. Мөн өөрөөсөө илүү зузаан хувцас өмсгөдөггүй. Одоо миний хүү хоёр нас хүрэх гэж байна. Хоолой нь өвдөхгүй.

Би одоо болтол ханиадны эм өгч үзээгүй л байна. Жаахан ханиах гэвэл байгалийн жимсний шүүс өгөөд л болдог. Нэг удаа өрхийн эмч дүү маань “Япон, Монгол хүүхдүүд өөр. Хөлийг нь дулаан байлга” гэж хэлсэн. Би лав үүнтэй санал нийлэхгүй. Бодвол Япон улс судалж шинжлээд эмч нар нь тэгж зөвлөдөг гэж итгэж байгаа. 1970-аад онд, таван хүүхэд өсгөсөн, жирийн ажилчин миний нагац эгч маань хэлдэгсэн. Хүүхдийн цээж, хөл хоёрыг нь нимгэн байлга, харин гэдсийг нь даавуугаар ороож дулаахан байлга, ингэвэл хүүхэд бага өвдөж, ойр ойрхон шээдэггүй гэсэн. Бодвол амьдралынхаа туршлагаас л олж авсан байх даа. Дашрамд хэлэхэд, байрны маань гадаадад очиж байсан ээж нар хэлж байсан. Америк, Сингапур, Солонгос зэрэг оронд хэдхэн сартай хөл нүцгэн хүүхдээ аваад явж байсан ээж нарыг харсан гэнэ лээ. Нялх хүүхдийн физиологийн үйл ажиллагаа их эрчимтэй, томчуудаас илүү биe нь илч дулаан ихтэй тул хэт дулаалах шаардлагаг үй. Хүүхэд маань өөрөө өөрийгөө зохицуулах физиологийн чадвартай. Хэрэв хөл нь даарвал, хэсэг хугацааны дараа аяндаа халуу дүүгээд бүлээцээд ирнэ. Харин байнга дулаалдаг хөл, өөрийгөө дулаацуулах чадварг үй болдог ба цэв хүйтэн байдгаас гадна хоолой нь өвдөөд байдгийг анзаараарай. Ер нь хөл нь хүйтэндүү байхдаа гэмгүй, айх хэрэггүй гэж өөрийн амьдралын туршлагаас ээж нартаа зөвлөмөөр байна.

С.Байгальмаа

Эх сурвалж: buzznews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.