Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Зарим нутгаар цасан шуургатай
Дуу хөгжим

Зарим нутгаар цасан шуургатай

Урлаг Урлаг16/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original144908912016-03-16-09-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны 03 дугаар сарын 16-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 

2016 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нугаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулсаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд төв, зүүн зүгийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар,18-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч Жеймс Камерон долларын тэрбумтан болжээ

17/12/2025

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.