Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өрөөний өнгө танд хэрхэн нөлөөлдөг вэ?
Дуу хөгжим

Өрөөний өнгө танд хэрхэн нөлөөлдөг вэ?

Урлаг Урлаг22/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
803955-650-1455613405-977c2a84c33fd112e5eb83f5f1cd67895424482952016-03-22-16-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгө бол интерьер дизайнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгө ашиглан өрөөний хэмжээг "томсгож", тав тух бүрэлдүүлэн, сэтгэл санаанд ч нөлөөлж болдог. Ингээд өрөөний өнгө танд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээд аваарай.

Хар

Хар бол маш хүчирхэг өнгө бөгөөд өрөөг гайхалтай энгийн, гоёмсог болгодог. Гал тогоо болон, унтлагын өрөөг хар өнгөөр тохижуулахаас илүүтэйгээр ажлын өрөө, оффисын өрөө хар өнгөтэй байх нь маш зөв сонголт юм. Мэдээж хэрэг гэрэлтүүлэг маш сайтай байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Цагаан

Цагаан өнгө бол тансаг, тайван, дархан байдлыг илтгэдэг. Эрч хүч, хөдөлгөөнтэй байх өрөөнд зохимжгүй. Маш энгийн, цэвэрхэн, амгалан тайван орчныг бүрдүүлж өгдөг.

Хөх ягаан

Хөх ягаан өнгө нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг. Унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой байдаг. Сүүлийн үеийн интерьер дизайнд хөх ягаан өнгийг саарал өнгөтэй хослуулан хэрэглэх болсон.

Цэнхэр

Цэнхэр, хөх өнгө нь сэрүүхэн, хүйтэн мэдрэмж төрүүлж, агаар, усыг санагдуулдаг. Ариун цэврийн өрөөг ихэнхдээ цэнхэр өнгөөр тохижуулдаг. Бүдэг цэнхэр өнгөөр унтлагын өрөөгөө тохижуулж болно. Тэгэхдээ цагаан өнгөтэй хослуулбал сайхан зохицох болно.

Ногоон

Ногоон өнгөтэй адил хүний сэтгэлд хүчтэй нөлөөлж чадах өнгө маш ховор байдаг. Ногоон өнгө бол амгалан тайван орчныг бүрдүүлж өгдөг. Унтлагын өрөө болон зочны өрөөнд ашиглах нь зүйтэй.

Хүрэн

Газар шороог билэгдэн халуун дулаан, уужуу тайван, тав тухтай орчныг бүрдүүлдэг. Модон болон эртний классик дизайныг хүрэн өнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Улаан

Улаан өнгийг эрч хүчний билгэдэл гэдэгтэй маргах хүн үгүй л болов уу. Улаан өнгөөр хөл хөдөлгөөнтэй зочны өрөөг тохижуулах нь илүү тохиромжтой байдаг. Гэхдээ хэтрүүлж болохгүй.

Яагаан

Интерьер дизайнеруудын хувьд энэ бол хамгийн "асуудалтай" өнгөнүүдийн нэг. Ягаан өнгө гэхээр нэг тийм "охинлог" дүр төрх санаанд бууж байгаа биз. Гэхдээ ягаан өнгийг зөв ашиглаж чадвал маш тансаг өнгө юм. Охидын өрөөний хамгийн гол сонголт.

Улбар шар

Хамгийн аз жаргалтай өнгө бол улбар шар юм. Халуун дулаан аз жаргалтай мэдрэмжийг төрүүлэхээс гадна хоолны дуршилыг нэмэгдүүлдэг тул гал тогооны өрөөнд илүүтэй тохиромжтой. Мөн улбар шар өнгөтэй зочны өрөө нь зочдыг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Шар

Хөгжилтэй гэгээлэг өнгө. Шар өнгийн өрөө гэхээсээ илүү шар өнгийн тавилга, дэвсгэрээр нэмэлт болгон ашиглах нь зүгээр. Гэхдээ шар өнгийн тааз, хана байж болохгүй.

Эх сурвалж: Hiub.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.