Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалт
Дуу хөгжим

Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалт

Урлаг Урлаг02/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2262a4b90fe6e8f58e9105c63ae906c7878032332016-04-02-13-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайхан хувцасласан, цэвэр цэмцгэр, эелдэг зан аальтай бүсгүй хүн орчноо байнга чимэж, ялангуяа хамт  ажилладаг, ойр орчны эрчүүддээ гэрэл гэгээ болж байдгийг ямагт санаж явах нь юу юунаас чухал билээ.

1. Хувцас өмсөхөд өнгө болгон хоорондоо тэр бүр зохицдоггүй учир өнгөний хослолыг зөв сонгох нь хамгийн чухал. Өнгө бүр олон хувирдаг учраас нэг өнгийн нэн олон хувирлыг ашиглан сайхан хувцаслаж болдог. Жишээлбэл, цайруу саарлаас бараан сааралд аажуу орсон өнгө нь уужуу тайван, цэвэр нямбайг, цагаан цэнхэрээс хар хөх өнгөнд амгалан тайвныг илэрхийлдэг гэж үздэг байна.

2.Та хичнээн тэгш хөлтэй байгаад ч  төрийн ордон, яам, тамгын газар, албан уулзалт хэлэлцээр дээр мини юбка өмсөхийг дэлхийн аль ч оронд хориглодог билээ. Хэрвээ та 40 гаруй насны бол өөрийнхөө хөлний сайхныг гайхуулах гэж хэтэрхий богино юбка өмсөхийн хэрэггүй. Таны юбка өвдөгнөөсөө ялимгүй дээгүүр байхад л болно гэж зөвлөж буйтай санал нэгдэх нь зөв юм.

3.Хувцасаа биедээ тааруулахдаа анхаарах олон зүйлийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, өндөр биетэй эмэгтэйд хоёр өөр өнгөөр хийсэн даашинз, хөндлөн оёдол нугалаастай костюм, өргөн юбка, дугуй залгаастай мөртэй хувцас, дөрвөлжин захтай цамц илүү сайхан зохидог бол намхан жижиг биетэй эмэгтэйд босоо оёдол нугалаастай, нэг өнгийн эдээр хийсэн, жижигхэн захтай халаастай хувцас, нарийхан юбка,  өндөрдүүхэн өсгийтэй гутал, туфль сайхан зохино.

4.Алчуурын өнгө хээг пиджак, цамц, пальто зэрэг аль нэг хувцасны өнгөтэй хослуулан сонгоход анхаарах хэрэгтэй. Ажил хэрэгч эмэгтэйтэйчүүд өөрийн биеийн галбираас  шалтгаалж гол төлөв  урт, богино юбка, цамцны хослол өмсөх нь зүйтэй .

5.Удирдах ажилтан эмэгтэйн хувьд ажил дээрээ үргэлж костюм биш, харин жемпер, сорочик маягийн цамц, зангиа хэрэглэвэл ажил хэрэгч харагдана.

6.Албан ажилд урт өмд өмсч болох боловч албан ёсны уулзалт болон хурим дээр өмсдөггүй, бүдүүн хөл, бөгстэй бол ямар ч үед нийтийн дунд урт өмд өмссөний хэрэггүй гэж зөвлөсөн байдаг.

7.Ажлын үед үнэт чулуу, олон янзын зүүлт чимэглэл зүүх нь зохимж муутай, учир нь эдгээр зүйлс таны хүлээн авалтын гоёл гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Ер нь ажлын үеийн зүүлт цөөхөн байх тусмаа улам аятайхан харагддаг гэж үздэг.

8.Таны үсний засалт, нүүрний өнгө төрх, тэр ч атугай хумсны засал, будалт ч хувцастайгаа гойд сайхан зохицох учиртайг бүү мартагтун.

9.Үдшийн хүлээн авалтанд орох бол урт, богино хувцас, гоёлын туфль өмсөж хувцсандаа зохицсон жижигхэн гар цүнх барих нь зохимжтой. Мөн зүүлт чимэглэлээ зөв хослуулах хэрэгтэй.

Т.Буянаа 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025
Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн дэлгэгдлээ

22/09/2025

ФОТО: “Сычуаны сайн хүн” жүжгээс

22/09/2025

“Татар” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

22/09/2025

Хамгийн эртний “цул толгойт” үлэг гүрвэлийг Монгол эрдэмтэд нээлээ

22/09/2025

Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хадгалж байсан Лхам Норжүнма бурхныг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө

22/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.