Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 28. Ангараг гараг. Шувуун хушуут одтой, 2 хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага:Арвидах. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Амлалт өгөх, хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөн ярих гэсний хэрэггүй. Сэтгэлээр унахаас, санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд мөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Худалдан авах бичиг баримт бүрдүүлэхэд няхуур бай. Хувийн амьдралд хамтрагчийн урвалт, гомдлоос болж харилцаагаа тасалж болно. Чамин хээнцэр бэлэг, үйл хөдлөлөөрөө бусдыг гайхуулах гэж бүү оролд.
Үхэр (4/20-5/20)
Таны амьдралд ирээдүйтэй өөрчлөлтүүд харагдаж байна. Сүүлийн арав хоногт хайр дурлалд азтай. Гэр бүл болбол бүх зүйл сайн сайхан болно. Хэрвээ танд илүү сонирхолтой ажил санал болговол хэдий шууд ашиг олж эхлэхгүй ч зөвшөөр. Бодож байгаа зүйлээ амжилттай хийхийн тулд ажил, хичээл гэрийнхээ дунд хүчээ зөв зарцуулахыг зөвлөж байна. Яарахгүй байхыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Хамтын үйл ажиллагаанд таагүй. Зөвхөн бие даасан ажил хийхэд тохиромжтой. Бодит байдлаа бүү алд. Таны олон төлөвлөгөө бүтэшгүй нь. Өөрийн хүчиндээ хэт эрдэх нь олон таагүй явдал авчирна. Гэрлэгсдийн нийцтэй харилцаа, зугаа цэнгэл, эрх чөлөөг мэдрэхэд сайн өдөр. Өнөөдөр өөртөө зориулж хийж дадсан ажлаа хийхэд илүү сайн. Бодлогогүйгээр хөнгөн хуумгай үйл хөдлөл хийх хэрэггүй. Уран бүтээлч хүмүүс өөрөөс хамаарахгүй шалтгаанаар ашигтай захиалгаа алдана.
Мэлхий (6/22-7/22)
Идэвхтэй шаргуу, тэмүүлэлтэй өдөр. Өнөөдөр та найдваргүй нөхцөл байдлыг засаж чадна. Одоог хүртэл гар хүрээгүй байгаа засварын ажлаа хийхэд таатай. Танаас сэтгэл санаа, эд материалын ихээхэн хүч шаардагдах боловч та өөрийн зам дээр байгаа олон саад тотгорыг өнөөдөр даван туулж чадна. Томоохон эд зүйл худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Бүтээлч эрч хүчээр дүүрэн өдөр. Томоохон төсөл боловсруулахад таатай. Байшингийн суурь тавих, шинэ ажил хэрэг, удаан хугацааны төсөл эхлэхэд тохиромжтой. Бүх зүйлд анхааралтай ханд. Дотны хүн чинь хүртэл танд хор хүргэж болзошгүй. Та үнэнч байдлаа хадгалж чадахгүй нь. Төрөлхийн ухаалаг байдлаа харуул, та эргэн тойрны хүмүүсийн нүдэн дээр их зүйлийг хожиж чадна. Үүссэн өвчний шинжид анхаарал тавь.
Охин (8/23-9/22)
Нүглээ наманчлах өдөр. Сэтгэл гутрал аргаа барсан байдалд орж, хар дарсан зүүд зүүдэлнэ. Удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах чухал баримт бичигт гарын үсэг зурах, шүүх хуралд оролцоход таагүй. Гэр оронд гэрэлтүүлэг сайн байх ёстой. Нэмж лаа асаа. Унтахын өмнө тайвшруулах эм уу.
Жинлүүр (9/23-10/22)
Хүссэн зүйлдээ шударга бус замаар хүрэх гэж бүү оролд. Та хэн нэгнийг залилах гэж хүсэж байгаа бол та түүнийг гэнэн гэж үздэгт оршино. Ханиад томуу тусч болзошгүй. Өмнөх өдрүүдийн таагүй явдлууд таны ажлын болон амьдралын хэмнэлийг алдагдуулах бололтой. Хувийн болон ажил хэрэгч болзоо, чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл хэрэг бүхий улсуудтай танилцах нь ихэнх цаг хугацааг авна. Гэвч оддын таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна.
Хилэнц (10/23-11/21)
Та хууртагдаж төөрөлдөж эсвэл хий хоосон мөрөөдөлд автах нь. Үл итгэмтгий түгшүүртэй болно. Хуурамч айдаст автана. Өөрийн асуудлуудаа бүү хэтрүүл. Сэтгэл хөдлөл айдаст бүү авт. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөрөөсөө илүү хүнд байдалд буй хүмүүст тусламж үзүүл.
Нум (11/22-12/21)
Таны ажил ногоон гэрлээр явж буй мэт хялбар бүтнэ. Мэргэжлийн сургалтад явж эхэл. Энэ нь таныг цаашид дэвшихэд эерэг нөлөө үзүүлнэ. Шинжлэх ухаан, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийхэд тохиромжтой үе. Ажлаа нухацтай хий. Хувь заяа нь таны амьдралын зарчимд үнэнч байх, зан чанарын бат байдлыг шалгаж байгаа юм байна. Таны зохион байгуулах, уужим сэтгэл, ивээн тэтгэх зэрэг сайн чанарууд тань таны эсрэг чиглэгдэнэ. Мэргэжлийн хүрээнд алдаа гаргах, удирдлагын талаас сануулга авахад хүрнэ.
Матар (12/22-1/19)
Энэ өдөр аливаа ажлыг удирдан ажиллахад их таатай өдөр байх болно. Та юу хэрэгтэй байгааг мэдэрч, хамтран ажиллагсадтайгаа сайтар зөвлөж, тэдний санаа бодлыг нэгтгэж чадна. Таны хүч чадал их өндөр байгаа тул хувийн асуудлаа шийдэж, олон нийтийн ажилд оролцоход таатай байх болно. Та ганц бие ч бай хосоороо ч бай хамаагүй сэтгэл хөдөлгөм романтик учралтай учрах болно. Та хэрэв анх удаа нөгөө хүнтэйгээ уулзаж байгаа бол сэтгэл хөдлөлөө барьж, бие биеэ сайтар ойлгохыг хичээ. Та өөрөөсөө залуу, эсвэл ахимаг настай хүнд дурлавал гайхах хэрэггүй.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр та агаар салхинд гарах гэж байгаа бол ажлаа алдаа мадаггүй хийсэн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Үдээс хойш хайртай хүн тань танаас уучлал гуйн, хийсэн алдаандаа гэмшсэн байдалтай ирнэ. Та үзэл бодлоо зөв гэж үзэж буй бол бусдын сэтгэгдлийг тоолгүйгээр түүнийгээ дага. Тамхи татдаг хүмүүсийн дархлаа муудан, амьсгалын замын өвчин хүндэрнэ. Бодож төлөвшиж буй зүйл тань амархан үр дүнгээ өгөх ажил биш бол шууд дайран орох хэрэггүй.
Загас (2/19-3/20)
Хэдийгээр ихээхэн хүндрэл учруулахгүй боловч их ачаалал, эрч хүч эрүүл мэндэд тань таагүй нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ хайрла. Мөнгө хайрлах хэрэггүй. Хэрвээ одоо л зарцуулж чадвал та ирээдүйд илүү их мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Өвдөж үзсэн хүн л өвчинд ямар их үнэ өртөг зарцуулдгийг мэддэг.