Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өглөө 6 цагт босох 6 гайхалтай шалтгаан
Дуу хөгжим

Өглөө 6 цагт босох 6 гайхалтай шалтгаан

Урлаг Урлаг19/04/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13055900_1014152242010974_5531730299168993042_o5524791222016-04-19-13-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь өглөө эрт босохыг бусдад зөвлөдөг. Гэсэн ч өглөө эрт боссоноор ямар давуу тал үүсэхийг тэр бүр тайлбарлаж өгөөд байдаггүй. Тэгвэл сүүлийн хоёр жил өглөө бүр 6 цагт боссон Эгоса Айхи гэх блоггер өглөө босох зуршлын хамгийн чухал 6 давуу талыг ингэж нэрлэжээ.

1. Нуугдмал өөрийгөө нээх боломж гарна

Хүмүүс ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чаддаггүйгээс болж зорилгодоо хүрч чадахгүй байх нь элбэг. Өдрийн турш олон зүйл тохиолддог учир үндсэн зорилгоосоо сатаарч, дэмий зүйлст цаг зарцуулах хандлагатай байдаг. Өдрийн эхний хагаст бидний тархи илүү үр дүнтэй ажилладаг учраас өглөө эрт тухайн өдрийн хамгийн чухал ажил юу болохыг тунгаах хэрэгтэй.

2. Тухайн өдрийг төлөвлөх цаг гарна

Өглөө эрт боссон хүмүүс ажилдаа явахаас өмнө тухайн өдрийг хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөж чаддаг. Тухайн өдрийн төлөвлөгөөг хэр эрт гаргах тусам биелэлт тэр чинээгээр өндөр байдаг. Гэхдээ орой сайн амрах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

3. Өглөө бол өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе

Орноосоо босоод шууд ажилдаа явах ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, фитнес зааланд зарцуулах цаг байхгүй гэж гомдоллох хүмүүс олон байдаг. Харин өглөө 6 цагт босвол ажилдаа явахаасаа өмнө фитнесд бэлтгэл хийх цаг хангалттай гарна. Өглөөг эрч хүчтэй эхлүүлсэн хүн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байдаг.

4. Өглөөний хоолоо тайван иднэ

Бараг бүх мэргэжилтнүүд өглөөний цай бол хамгийн чухал хоол хэмээн зөвлөдөг. Тэгвэл эрт боссоноор өглөөний цайгаа алгасалгүй бас тайвнаар уух боломж бүрдэнэ. Өглөөний цайгаа тогтмол уух нь эрүүл байхын бас нэгэн үндэс. Эрүүл байх нь амжилтын үндэс.

5. Амжилтанд хүрсэн хүмүүс одоо ч эрт боссоор байгаа

Твиттерийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Дорси өглөө 5:30 минутанд босоод бясалгал хийж, 10 км гүйснийхээ дараа ажилдаа явдаг. Харин Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 4:30 минутанд босч тухайн өдрийн ажлаа төлөвлөдөг. Харин Virgin группыг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон 5:45 минутанд босдог.

6. Бусад хүмүүсээс хоёр алхам түрүүлж явна

Өглөө эрт босох зуршилтай хүмүүсийн бүтээмж өндөр байдгаас гадна өөртөө итгэх итгэл бусдаас илүү байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Учир нь таны өрсөлдөгч нар унтаж байхад та ажлаа эхлүүлж байдаг.

Та босдог цагаасаа 2:30 минут буюу 150 минутын өмнө босч заншвал танд долоо хоногт 17 цаг, сард 70 цаг, жилд 840 цаг илүү гарах болно. Сонголт таны гарт!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026
Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.