Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BX ft Tsetse and Enerel – LOBHA
Дуу хөгжим

BX ft Tsetse and Enerel – LOBHA

Урлаг Урлаг19/06/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ил биш далд энхрийхэн чамайг би чинь хүснэ
Эзэнтэй зүрхийг минь,Инээмсэглэлээрэй зүснэ
Чамтай байх газар надаас өөр хүн байхгүй
Надтай байх газар чамаас өөр хүн байхгүй
Чөтгөр үл мэдэх газар чи минь цамцаа тайлна
Цагын зүүтэй уралдаж хоёул цангаагаа тайлна
Хэзээ гэдгийн мэдэхгүй,Тэр болтол баяртай!
Хоёр тийшээ салаад явхад сартай биш нартай
Бусдын нүдийг хариулж,Гараа надад бариулж
Булхайгаа нуух гэж чамайг би худал яриулж
Богинохон хугацаанд болж өнгөрөх тэр л мэдрэмж
Хүний хүн хүний хүнээс авах ёсгүй мэдрэмж
Болохгүйг нь мэдсэн хэрнээ боломж бид олгосон
Болох байсан юмыг болголгүйгээр үл болгосон
Харамсах зүйлгүй өнгөрсөн цаг хугацаа
Харамлаад яахав хүн хүнрүүгээ буцацгаа!
Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Түүний гараас хөтлөөд,Хажуугаар минь зөрөөд
Хэлсэндээ хүрэлгүй,Хардах сэтгэл төрөөд
Тэгж эхэлсэн ингэж дуусхыг мэдэж байсан
Тэхэд ийм юм болхыг чи надаа хэлж байсан
Үгүйдээ чи эндүүрсэн Өөрөөсөө түлхсэн
Түүний өмнөөс чамд баярлалаа гэж хэлэхсэн
Хожимдсон учралыг ухрааж би болохгүй ээ
Хэрэв ухраах юм бол зогсоох газраа олохгүй ээ
Эзэн нь юм аа мэднэ,Иргэн нь улсаа хашина
Нулимсаа цааш нь,Инээд ээ нааш нь
Дуутай хууртай өнгөрч,Дурсамж дүүрэн үлдлээ
Ой санамжаа цэвэрлэх цаг ирлээ
Эцсийх гэдгээ мэдээгүй эзэнлүүгээ тэр явсан
Конторл гэдэг үгийн утга учрыг ойлгож авсан
Зүүдэндээ таарсан,Зүгээр л зөрөөд өнгөрий
Залуу насны дурсамж болгон Энэ дууг чамд өгий!
Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйлдаа
Хажууд минь өнгөрүүлсэн хором бүрийг мартдаа
Наашаа харж инээгээд цаашаа харж уйллаа
Чамтай хамт өнгөрүүлсэн хором бүрийг мартлаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.