Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өвчин намдаах ибупрофен зүрх судасны өвчлөлд хүргэх аюултай
Үндэсний хөгжим

Өвчин намдаах ибупрофен зүрх судасны өвчлөлд хүргэх аюултай

Урлаг Урлаг12/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d47a20fc-7a0c-424b-bcfd-2bceef69c3975117111522016-05-12-11-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үүний оронд юу хэрэглэх вэ?

Бидний ууж буй “эмнүүд” зөвхөн АНУ-д л гэхэд нэг жилд наад зах нь 100 мянган хүний аминд хүрч байна.

Эдгээр бэлдмэлийг дэмжсэн судалгаануудын дийлэнх нь огт худал бөгөөд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах бус, зах зээлд аль болох түргэн борлуулахын тулд чиглэсэн төөрөгдлүүд байдаг аж. Эмийн компаниуд бэлдмэлүүдийнхээ клиник туршилтын үр дүнгийн тухай мэдээллээ бүрэн өгдөггүй болохыг Британийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулжээ.

Эрүүл мэндийн ажилтнууд үнэн мөнийг дэлгэж, олон нийтэд мэдээлэхдээ өөрсдийн ажил болоод нэр хүндийг эрсдэлд оруулдаг. “Шинжлэх ухааны бүтээлийн дийлэнх хэсэг бодит байдалд нийцэхгүй байж болно” гэж “The Lancet” сэтгүүлийн редактор, доктор Ричард Хортон хэлжээ.

Учир нь эрүүл мэндийн сургуулийг төгсөгчдийн дийлэнх нь бодит амьдралд нийцэхгүй судалгаанд үндэслэсэн жороор хийсэн эм барих боловсрол эзэмшсэн байдаг. Хэрэглэгчдийг бус, ашгийг илүүд үзэхэд бэлтгэгддэг гэнэ.

Олон эмч өөрсдийн мэргэжлийг дагасан системийн гүн гүнзгий доголдлыг огт мэддэггүй нь харамсалтай. Эрүүл мэндийн нотолгоог үнэлж дүгнэх талаар дэлхийд тэргүүлэгч байгууллага болох Кокрановын анагаах ухааны төвийг үүсгэн байгуулагчдын нэг, доктор Питер Гетцэ “Бид мансууруулах бодисоор маш олон хүний аминд хүрч байгаадаа санаа зовохгүй байгаа нь хачирхалтай” гэжээ.

Гэнэт бус, эмийг удаан хугацаагаар уусны дараа хүний амь нас эрсдэж байгаа учир чухам хичнээн хүнийг үхэлд хүргэж байгааг хэмжихэд хүндрэлтэй байж болох аж.

Ибупрофен болон өвчин намдаах бусад эмтэй холбоотой асуудал

Парацетамолыг байнга ууснаар хүний өөдрөг сэтгэл хөдлөл үгүй болдог гэсэн урьд нь тодорхойгүй байсан сөрөг үр нөлөөг АНУ-ын Огайо муж улсын их сургуулийн судлаачид саяхан илрүүлжээ.

Тэрчлэн аспирин, ибупрофен зэрэг өвчин намдаах эмүүдийг ууснаар зүрхний дутагдалд орох эрсдэлтэй аж.

Ибупрофен зэрэг өвчин намдаах эмүүд жил бүр хэдэн мянган хүнийг үхэлд хүргэдгийг клиникийн 754 судалгааны тайлан харуулжээ.
1999-2003 онд эдгээр эмийг удаан хугацаагаар ууснаас зүрхний хэдэн мянган шигдээс болон зүрх гэнэт зогссон тохиолдол гарсан байна.

Өвчин намдаагч эмүүдийг үрэвсэл дардаг гэдэг боловч ялангуяа өндөр настнуудад сөрөг бодитой үр нөлөө үзүүлдэг. Зөвхөн АНУ-д жил тутам ийм эм уусан 100 мянган хүн эмнэлэгт хэвтэхэд хүрч, улмаар 15 мянга орчим нь нас баржээ.

Улмаар тэдгээр эм нь зүрх-судасны өвчлөлийг 40-60 хувиар ихэсгэж, тэрчлэн сонсгол муудах, ходоод-гэдэсний өвчин үүсэх, зүрхний дутагдал, үр зулбах болон харшлын шинж тэмдгүүд үүсгэдэг байна.

Үрэвслийн эмүүдийг юугаар орлуулж болох вэ?

Хөгжингүй орнуудад хүний биед өвдөлт, үрэвсэл үүсэх нь жирийн үзэгдэл болжээ. Дийлэнх тохиолдолд бид үрэвслийн үндсэн шалтгааныг хоол хүнснийхээ хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, тэрчлэн стрессээ болон хүрээлэн буй орчныхоо химийн хорт нөлөөг бууруулах замаар арилгаж болох аж.

Гэвч эдгээр нь цаг хугацаа, дэглэм болон эрч хүч шаарддаг учраас бид заримдаа өвдөлтийг тэр дор нь дарахыг хүсдэгээс уух эм хайхад хүрдэг.

Өвчин намдаах эмийг хэр их уухаас шалтгаалаад бид амиа өвчний хамт хорлож болзошгүйд гол учир оршиж байна.

Өвдөлт хэр хүнд байгаагаас хамаараад дараахь аргууд танд өвдөлтөөс зайлсхийхэд тусалж болох юм.

Үүнд:

Цагаан гаа – капсул цагаан гаа /250 гр, өдөрт 4 удаа/ эмэгтэйчүүдийн биеийн юм ирэх үеийн өвдөлтийг арилгадаг.
Гэсэрт цэцэг -Гарын үений яс өвдөхөд маш үр нөлөөтэй
Астаксантин, гинкго билоба, С аминдэм гэсэн гурван эмийг уувал багтраа болон амьсгалын замын үрэвслийг ибупрофеноос илүү дарна.
Шмельник – өвдөлт намдаана.
Омега-3 болон бусад тосон хүчлүүд – өдөр тутам 1200-2400 гр уух нь үе мөчний өвдөлтийг сайн дарна.
Мөн хүн орхоодой, интоор болон бөөрөлзгөнө, базилик, чидун жимс /олив/ – ибупрофены адил үрэвсэл дарна.

З.Амгалан Эх сурвалж: http://news.day.az/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.