Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүний ой тогтоолт харилцан адилгүй байдаг
Дуу хөгжим

Хүний ой тогтоолт харилцан адилгүй байдаг

Урлаг Урлаг18/05/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8_01467185782016-05-18-16-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

8_0

 

Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ. Ой тогтоол бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм. Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадал чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.

Хүний ой тогтоолт харилцан адилгүй байдаг. Жишээ дурдвал,  Юлий Цезарь, Александр Македонский нар өөрийнхөө 30 мянган цэргийн нүүр царай төдийгүй нэр, овгийг нь мэддэг байсныг түүхчид нотолдог. Академик А.Ф.Иоффе логарифмын бүх хүснэгтийг цээжээр мэддэг байсан.

Алдарт шатарчин, дэлхийн аварга Алехин 30-40 хүнтэй далдаас халз нүүж, тэдний нүүдэл бүрийг тархиндаа хадгалан тоглож,  олон түмнийг бишрүүлж байжээ.

Алдарт хөгжмийн зохиолч Л.Бетховен сонсголгүй болсныхаа дараа хэд хэдэн симфони бичиж, Оросын жүжигчин Остужев дүлийрсэн ч тайзаа орхилгүй харилцах жүжигчдийнхээ бүх үгийг цээжлэн тоглож байсан зэрэг гайхамшигтай ойтой олон алдарт хүмүүсийг дурдаж болно.

Гэтэл Лев Толстой өөрийнхөө бичсэн “Дайн ба энх” зохиолынхоо хэсгийг огт мартчихаад хүний зохиол мэтээр амтархан сонсч байжээ. Ургамал судлалын хаан гэж алдаршсан Карл Линней амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийнхөө бичсэн ажлыг уншаад “Ёстой гайхамшиг, хэрэв би энийг бичсэн бол” гэж уулга алдаж байсан гэдэг.

Зураглаач Д.Баттулга найз нөхдийнхөө машин, утасны дугаарыг бүгдийг цээжээр хэлдэг байсан хэрнээ шүлэг, дууны үг тогтоохдоо муухан. Гэтэл төрийн шагналт, яруу найрагч Н.Нямдорж өөрийнхөө бичсэн шүлэг, найраглалыг хэдийд ч цээжээр уншдаг мөртлөө утасны дугаар ер тогтоодоггүй байв.

Х.Дамдин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026
Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026

“Шаргачин” зурагт ном байгалиа хайрлах, бусдыг энэрэх сэтгэлийг хүүхдэд өгнө

27/04/2026

ФОТО: “Макбет” дууриас

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.