Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 5. Сугар гараг. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Олсон амжилт бат бөх байх ба байнгын хүчин чармайлтаар түүнийгээ улам батжуул. Ажил хэрэг амжилттай хэвийн явагдана. Ирээдүйтэй ажил хэрэгт өөрийн мөнгөө оруулж өсгө. Өнөөдөр баяртай үйл явдал, таагүй үйл явдалтай ээлжилж, амжилт, амжилтгүй байдал болж мэднэ. Сэтгэлээр гэнэт унана. Өдрийн сөрөг хандлагыг засахыг хичээ, үйл явдлын үр дүн, ажил хэрэг таны хүсэл зоригоос хамаарахгүй.
ҮХЭР (4/20-5/20)
Амьдралын хэв маягаа өөрчилснөөс болж эрүүл мэндийн байдал хэлбэлзэлтэй байна. Эрүүл мэндээ сайжруулах нь энэ хагас жилийн хамгийн чухал асуудлын нэг байна. Энэ хагас жилийн хамгийн чухал асуудлын нэг байна. Өдрийн дэглэм барь. Хоолны дэглэмээ ч мөн сахь. Идэвхгүй өдөр боловч ухаалаг үйлдэл нь амжилтаа хүрэх боломж олгоно. Амьдралын болон сексийн хүч аажмаар өснө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Энэ сарын дундах цаг үе бол ирээдүйд бүтээн босгох их үйлсийн тань эхлэл байх болно. Гэхдээ энэ бүгд зөвхөн танаас шалтгаална гэдгийг санах хэрэгтэй. Таныг өнөөдөр азын тэнгэр ивээж байгаа тул энэ боломжийг алдахгүй байх нь чухал. Хуучны алдаагаа засах мөн чухал асуудлуудыг шийдвэрлэнэ. Шинэ хүнтэй танилцах эсвэл романтик болзоонд явна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Залхуутай өдөр. Өөрийгөө ажил хийхэд хүчлэхэд хүнд байна. Гэхдээ хайр дурлал, уран бүтээл туурвихад таатай өдөр. Ажил дээрээ бичиг хэрэгтээ харьцахдаа болгоомжтой бай. Ялангуяа шүүхийн зарга ба гэрчийн мэдүүлгүүдэд анхааралтай ханд. Хайр дурлалын харилцаанд аврах алхам төлөвлөгдөх боловч эртний хайртай байсан хүнтэйгээ санамсаргүйгээр уулзана. Гэр бүлийн харилцаанд бага зэрэг өөрчлөлт гарах хэдий ч та үүнд ач холбогдол өгөөд хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)
Бодит байдлыг эрүүл саруул ухаанаар харж чадах өдөр. Хамт олноороо ажиллах, хурал цуглаан хийхэд таатай. Гэр бүл болоход туйлын тохиромжтой. Энэ өдөр өгсөн амлалт тангарагыг заавал биелүүл. Ирээдүйнхээ талаар хоосон мөрөөдөлд бүү авт. Нөхцөл байдлыг эрүүлээр хар. Харин хэн нэгэн таньд саад хийхийг оролдвол энэ нь тэд таныг хангалттай сайн таниагүйн илрэл тул тэднийг хүндлэхийг зөвлөе.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр санхүүгийн салбарт ажилладаг хүмүүст өвөрмөц тохиол тохиолдоно. Энэ нь магадгүй гадаадад аялах эрхээр шагнуулж ч болох талтай. Эргэн тойрныхондоо тун таатай сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс энэ өдөр тогтоосон харилцаа урт удаан хугацааных байх болно. Хайр дурлалын харьцаа аз жаргал авчирна. Шинэ танилдаа их ач холбогдол өгөөд хэрэггүй. Тийм ч төгс төгөлдөр хүн гэж бүү бод.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эрүүл мэндээ сайжруулах, хорт зуршлаасаа салахад тохиромжтой цаг үе. Биеийн хүчний хэт ачааллаас зайлсхий. Эрт унтаж амар. Харшилтай хүмүүс курс эмчилгээ хийлгэж эхэл. Бүхнийг хүчээр дийлдэгтүйг сайн сана. Ямар ч ажил, шинэ санаа санхүүгийн сүйрэлд хүргэх учир дараа сар болтол хүлээ. Ямар нэг хамтын ажиллагаа, бичиг баримтандаа хяналт тавихгүй бол алдагдалд ороход бэлэн байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таатай хандлагууд үргэлжилнэ. Хүсвэл та нөхцөл байдлаас жүжигчин мэт мултарч өөрийн авьяас чадвар, ажлын амжилтаа сурталчилж чадна. Үдээс хойш санаачлагыг өрсөлдөгч нар чинь гартаа авна. Ажил хэргийн аялал нь уран бүтээл, ажил хэргийг цааш улам урагшлуулна. Төрөл бүрийн худалдаанд бүр эрсдэлтэй зүйлд ч амжилттай байх болно. Өчигдрийн янаг амрагийн харилцаа холбоо өнөөдөр ч үргэлжлэх бөгөөд та үүнд сэтгэл хангалуун байх болно.
НУМ (11/22-12/21)
Зугаалга амралт адал явдал ихээхэн мөнгийг энэ ордны төлөөлөгчид үрнэ. Хэт их зарлага гаргахаас зайлсхий. Эс тэгвээс санхүүгийн тэнцлээ сэргээхэд цаашид хүнд болно. Таны гэр бүлд сэтгэл санааны хүнд уур амьсгал бүрдэх нь. Одод харилцаанд чинь тэнцвэрт байдал тогтоогүй байгаа бол хүнд байдлыг зөвхөн та л өөрөө засна гэж хэлж байна. Таны бодлоготой үйлдэл гэр бүлийнхэнд чинь болон тэдний хувь тавиланд нөлөөлнө.
МАТАР (12/22-1/19)
Одод өнөөдөр ямарваа нэг чухал шийдвэр гаргах хэрэггүй, хариуцлага, хамтын ажиллагаа шаардах ажлыг эрхлэх шаардлагагүй гэж зөвлөж байна. Учир нь хэн нэгэн танд саад учруулахыг хичээх болно. Ямар нэгэн ажилд ташуур ба урамшуулал гэсэн бодлогыг баримтал. Гэр бүлийн асуудлууд таны анхаарлын төвд байх болно. Бичиг баримт бүрдүүлэх, хүүхдүүд эцэг эхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. Гэр орны асуудлууд ч санаа зовооно. Жишээ нь сантехник эсвэл газын тоног төхөөрөмж эвдэрч, засварчин хүлээж гэртээ үлдэж болзошгүй. бүү сандар.
ХУМХ (1/20-2/18)
Аз тохиох ба алдрын өдөр. Гүйлгээ ухаантай, хөдөлмөрч, шургуу болно. Амжилт дурын бүх салбарт та нартай хамт алхах болно. Ямарч тохиолдолд хөнгөмсөг амьдарч болохгүй. Дөнгөж хүлээж авсан ажлаа бүү хая. Хамгийн гол нь сэтгэл санаагаа амгалан байлга уйлж, уурлаж мөн гомдох хэрэггүй. Өлсөх тийм ч таатай биш учир нь бие эрхтэн сулрах болно. Тиймээс амт, шимттэй хоолоор ходоодоо баясгаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Боловсролдоо маш бага цаг, хүч зарцуулна. Хичээл гэдэг таны хувьд ердийн өдөр тутмын ажлын тань нэг хэсэг болно. Эхний хагаст та эрч хүчтэй, аз жаргалтай байна. Гэхдээ энэ нь удаан хугацаанд үргэлжлэхгүй. Өдрийн хоёр дахь хагаст гэнэтийн гайхшрал эсвэл тааламжгүй байдалд авчирна. Болчимгүй үйлдэл хийх эсвэл хүмүүсийг дүгнэхэд хэцүү байх болно. Сургууль мэргэжлээ сонгох, ирээдүйгээ тодорхойлоход таатай энэ үеийг бүү алд.