Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 11. Бархасвадь гараг. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хотол чуулган. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Урьдчилан тооцоолоогүй хүндрэл ба шийдвэрлээгүй олон асуудал хуримтлагдсанаас хүндхэн өдөр болж болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагаандаа хэт их идэвхи гаргах нь бусад хүмүүсийн атаархлыг төрүүлээд зогсохгүй хэн нэгэн таны ажилд саад тотгор болж магадгүй. Өөрийн алдаа, муу хүмүүсийн хорон үйл ажиллагаанаас төлөвлөсөн ажил удааширч, бүрмөсөн зогсож ч магадгүй. Амьдралын эрч хүчээ дэмий зүйлд бүү зарцуул, хүлээх байр сууринаас ханд.
ҮХЭР (4/20-5/20)
Хэт их идэвхи бие махбодийг цуцаах магадлалтай. Гэрээ хэлцэл хийхэд нямбай төлөвлөж сайтар тунгаа. Эс тэгвээс та өөрөө ороогдоно. Хэт их идэвхи чармайлт бүү гарга. Ажлаас нэг хэсэгтээ хөндийр. Ирээдүйн ажил төрөлдөө хүчээ нөө. Өнөөдөр эрчүүдэд таатай өдөр бөгөөд ямар нэгэн хожлыг заавал танд авчирна
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Олны өмнө үг хэлэх бол маш их эрч хүч алдаж болзошгүй. Энэ өдөр бүхнийг өөдрөг сайхнаар харж, аз жаргалыг мэдэрнэ. Хэдийгээр биеэ авч явах дадсан байдлаас гарахыг од эрхэс зөвлөж байгаа ч өөрийн баримталдаг зарчим, дагаж мөрддөг жанжин шугамаа өөрчлөхгүй байхыг сануулъя. Гэр орноосоо хол, гэмт хэрэгт орооцолдож магадгүй. Олон хүнтэй хурал цуглаанаас зайлсхий. Танихгүй мэдэхгүй газраар бүү яв.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Олон аялал, төлөфон утасны яриа, танилууд таныг хүлээж байна. Өөртөө хэт итгэлтэй байдал тань жолооны ард эсвэл нийтийн тээврийн хэрэгсэлд таны анхаарлыг сулруулж болзошгүй. Онц шаардлагагүй уулзалт, ярианаас татгалз. Таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хөршүүд, хамаатнуудтайгаа маргалдахаас зайлсхий. Өнөөдөр хүүхэд баярлуулахыг одод танд сануулж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Хоёрдмол өдөр. Өнөөдөр амжилт бүтэлгүйтэл ээлжилнэ. Найз нөхдийн харилцаанд хүндрэл үүсч, хувийн амьдралдаа урам хугарна. Гэвч хувийн асуудалдаа хэт төвлөрч болохгүй. Удахгүй бүх зүйл хэвийн болно. Хүн чанараа бүү алд. Зөн билэг, эрүүл саруул ухаандаа найд. Таны амьдралдаа зүдэрч олсон бүхэн хоромхон зуурт үгүй болох байдал хэзээ ч гарахгүйд итгэж болно. Харин түүхийн сэдэвтэй ном зохиол уншихыг танд зөвлөе.
ОХИН (8/23-9/22)
Хоосон мэдлэг, мэдээллийн өдөр. Хийхээр төлөвлөж байсан зүйлээ хийж амжуулахгүй бололтой. Эцэг, эх тань таны гэрлэлтэнд сэтгэл дундуур байгаагаа хэлж үглэж яншина. Харилцаа холбоогоо багасгаж, ганцаар байхыг хичээ. Аяллаар явбал асар их таашаал авна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эрч хүч буурах магадлалтай. Өглөөнөөс авахуулаад бие тавгүйтнэ. Гэнэт үүссэн ахуйн асуудлуудтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч магадгүй. Гэрийн ажлаа маргааш гэж бүү хойшлуул. Гэр орны энх тунх байдал таны эрүүл мэнд сайн байхын үндэс юм. Замдаа хэн нэгэнтэй тааралдвал яриа өрнүүлж суух саналаас нь бүү татгалзаарай. Ганц бие хүмүүсд гадагшаа гарч шинэ танилтай болохыг зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шинэ ажлын санал хүлээн авах материаллаг байдлаа үндсээр нь өөрчилж магадгүй өдөр. Гэвч энэ талд гол үүргийг нөлөө бүхий танилууд тань гүйцэтгэнэ. Хэт бардам хүмүүс бардам зантайгаа эвлэр. Шинэ ажилтныг хувь хүний хувьд хөгжүүлээд зогсохгүй, захирагдаж сурахыг шаардана. Бодлогогүйгээр аз сорих, арилжаа наймаа хийх гэсний хэрэггүй, энэ нь танд зохихгүй. Амжилт таныг удаан хүлээлгэхгүй тул хүлээх хэрэгтэй гэдгийг сана.
НУМ (11/22-12/21)
Сурталчилгааны компанит ажил, үзүүлэх тоглолт гэх мэт жүжигчилсэн үйл ажиллагаанд сайн өдөр. Гэвч хэтрүүлбэл зарлага өснө. Хэт дэврүүлж байдалд бүү авт. Хөгжилтэй сэргэлэн энэ ордныхон ааш сайтай нийтэч байна. Гол нь би гэдэг хувь хүнээ ол, өөрөөр хэлбэл бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх мөн өөр хэн нэгэн руу урваж шарвахгүй байхыг хэлж байгааг анхаараарай. Энэ нь зөв шийдвэр гаргахад тань тусална.
МАТАР (12/22-1/19)
Гэр бүл болох, ямар нэгэн хэлэлцээр байгуулахад таагүй өдөр. Албаны болон гэр бүлийн асуудлууд олон түмэнд ил болж магадгүй. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулахыг хойшлуул. Магадгүй та аливаа асуудалд эргэлзэх сэтгэл санаагаар унах дорой байдлаа ялж гарна. Тогтвортой амьдралыг тань шалгах үйл явдал тохиолдож магадгүй. Үр дүн нь (эерэг эсвэл сөрөг) амьдралыг тань үндсээр нь өөрчлүүлж магадгүй юм. Хувийн болон ажил төрлийнхөө талаарх чухал мэдээллийг олонд бүү зарла.
ХУМХ (1/20-2/18)
Төрөл садан үр хүүхдийн хооронд маргаан үүсэх, ажил нэгт хүмүүсээс дутагдал гарахыг анхаарч ажлыг нь хяна. Орчин тойрондоо үе үе зөвлөгөө өгсөн ч шүүмжлэлд анхаар. Аз жаргалыг эрэл хийх хэрэггүй. Өөртөө дүгнэлт хий. Та өнөөдөр аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Зарим нэгэн хувийн асуудлаа шийдэхэд таньд тэвчээр болон эрүүл ухаанаар хандахыг хичээх хэрэгтэй. Ойр дотнынхонтойгоо харьцах харьцаа маш төгс байх нь.
ЗАГАС (2/19-3/20)
Гоо сайханд тэмүүлэх тэмүүлэл өндөр өдөр. Шинэ кино концерт, үзэсгэлэн үзэх хүсэл төрнө. Олон нийтийн хөгжилтэй арга хэмжээнд оролцож, бусдыг ажиглаж, өөрийгөө бусдад харуулах нь тийм ч ичмээр явдал биш. Одод хуучин төлөвлөгөө, ажил хэлэлцээрийг тодруулах, дуусгаж дүгнэх хэрэгтэйг зөвлөж байна. Итгэлгүй хүмүүсээс эелдгээр зайгаа барихыг хичээ. Удирдлагатайгаа аль болохоор уулзахгүй байсан нь дээр. Хувийн амжилтын тухай бодоход сайнгүй өдөр.