Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 17. Бархасвадь гараг. Булаагч одтой, Гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Найз нөхөдтэй холбоотой урам хугарч, гомдоосон явдлууд болж магадгүй тул тэдэнд бүрэн найдах хэрэггүй. Хувь заяаны гэнэтийн эргэлтийн тухай од эрхэс анхааруулж байна. Хэдийгээр өөрийгөө илэрхийлэх авьяас чадвараа харуулахад таатай үе боловч бусадтай харьцах харилцаа туйлын тогтворгүй байна. Хэрүүл маргаанд оролцох, өөрийнхөөрөө зүтгэх нь харилцан уур уцаар төрүүлэхээс өөр юу ч авчрахгүйг анхаар. Үдээс хойш осол гэмтэл, золгүй явдал тохиолдохоос болгоомжил. Эм, эмнэлэг зүүдэлбэл хорон муу, таагүй явдал учирна.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр та завгүй бөгөөд эрч хүчтэй байх чиг хандлагатай байна. Энэ бол хамгийн дээд боломжоороо ажиллан өөрийгөө харуулах, хичээнгүй зүтгэл гарга гялалзах үе гэвэл хилсдэхгүй. Эерэг ололт амжилт, ашиг орлого, дэм тус авчрах боломжтой цаг үе гэдгийг ойлгох хэрэгтэй. Амралт сувиллын эмчилгээ танд илүүдэхгүй гэдгийг санаарай. Үсний шинэ засалт эсвэл будалт, бүтэн биеийн иллэг, шинэ хувцас зэрэг нь өөртөө итгэлийг бэхжүүлж өгнө.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ажил амралтын цагаа зохицуул. Магадгүй та цагийн хуваариа өөрчлөх байх. Энэ нь өөрийн үүрэг хариуцлагад хайхрамжгүй хандана гэсэн үг биш. Та заримдаа өөрийн бус бусдын хүсэл шаардлагыг илүү тусгадгаа анзаарсан бололтой. Та хошин шогийн мэдрэмжээ нуух хэрэггүй. Од гарагийн нөлөөгөөр бусадтай сайхан харилцаатай байна. Гэвч та хэт шүүмжлэмтгий зандаа анхаар.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Томилолтоор арилжаа наймаанд явбал амжилттай болж ашиг олно гэдэгт бүү эргэлз. Ашигтай ажиллаж улмаар орон байрныхаа нөхцлийг сайжруулах сайхан боломж олдоно. Хэрвээ та өнгөрсөн гомдлоо мартаж чадвал өөрт тулгарсан асуудлуудаа үр бүтээлчээр шийдэх боломж байна. Нэмэлт зардал гаргахгүйн тулд төсвөө нягталж шалга.
АРСЛАН (7/23-8/22)
Азтай өдөр. Та яг одоо бизнест анхаарлаа хандуулж байгаа бөгөөд амжилтанд хүрэх боломж өмнө тань байна. Та гэнэтийн урамшуулал авч магад. Өөрийн тань хувьд гэр бүл чинь нэгдүгээрт тавигдана. Хайртай хүмүүстэйгээ нийлж цугларах нь баяр хөөртэй дурсамжтай дүүрэн, аз жаргалтай яриа өрнүүлсэн онцгой тохиолдол байх болно.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Энэ ордныхонд аюулын өөдөөс сөрж алхах үйлдэл хийх нөхцөл бүрдсэн байна. Иймд асуудалд хүлээцтэй хандаж, хэн нэгний өмнөөс дуугарах гээд хэрэггүй. Урьд нь хэд хэдэн удаа оролдоод бүтэхгүй байсан асуудлууд ар араасаа таны оролцоогүйгээр дэмжигдэх бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байна. Дэмий хоосон ярианд эрч хүчээ бүү зарцуул. Дарга удирдлага, төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Үл таних хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр. Гал түймэр гарахаас сэрэмжил. Өөрт таагүй санагддаг хүнтэй уулзахаас соёлтой татгалз.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Тэжээвэр амьтан худалдаж авах сонирхол тань интернетээр олон үүлдрийн амьтдын тухай судлахад хүргэх болно. Тэжээвэр амьтан таны амьдралын хэв маягт тохирох эсэх тухай сайн бод. Мөн тэжээвэр амьтанд хэрэгцээтэй зүйлсийн тухай бод. Хэрэв та зохих ёсоор нь төлөвлөж чадвал аяллаар явах санаа тань хэрэгжиж чадна. Ганцаараа замд гарахаар шийдсэн бол бүлгээрээ аялдаг аялагчидтай уулзан найз нөхөд болох болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сэтгэл хөдлөм, завгүй өдөр тохиох нь гарцаагүй. Өөр оронд сурах, ажиллах, нүүхээр шидэж буй хүмүүсийн хувьд ямар ч төвөг учрахгүй хэрэгцээтэй бичиг баримт бүгд бүрдэх магадлалтай. Виз ба ногоон карт авахаар хүсэлт тавихад тохиромжтой үе. Богино эсвэл урт хугацааны төслүүдийг эргэцүүлэн тунгаахад цаг гаргах нь ухаалаг хэрэг байж болох ба ирээдүйн зорилтоо биелүүлэхэд чинь туслах болно. Энэ өдөр сугалаа худалдаж авах, тэмцээнд орох, эсвэл жаахан бооцоо тавьж үзэхэд сайн үе. Энэ үед та их азтай мөнгө таньруу чиглэж байна.
НУМ (11/22-12/21)
Олонх хүмүүсийн хувьд шийдвэрлэх өдөр болно. Бүгд амьдралынхаа зорилгод хүрэхгүй боловч үүнд өсвөр насны хүмүүс азтай байх болно. Харин эмэгтэйчүүд ховор заяасан гүйлгээ ухаанаараа аливаа асуудлыг эвийн журмаар шийдвэрлэнэ. Өндөр настангууд элдэв харшил, тоосонцрын өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байна. Албаны ажилд сахилга баттай, хувийн зохион байгуулалтай ханд. Эртний найзуудтайгаа уулзсанаар эрч хүч, өөдрөг үзэл бодлоор цэнэглэгдэх болно.
МАТАР (12/22-1/19)
Урам зоригтой өдөр. Өнөөдөр хүмүүстэй ярилцаж, ямар нэг зүйл бичиж эхлэхэд таатай өдөр байх болно. Өөрийнхөө үзэл бодлыг юунаас ч айлгүйгээр илэрхийл. Танд олдож буй боломжийг алдалгүй барьж аван хийхээр төлөвлөж байсан ажлаа дуусга. Таны эрч хүч, урам зориг асар их нэмэгдэх бөгөөд бусдад туслах боломж олдвол туслахыг хичээ. Харин хамаатан садан, ойр дотны хүмүүс, хөршүүдтэй маргалдаж магадгүй. Номын клубт бүртгүүл эсвэл биеийн эрч хүч шаардсан спортоор хичээллэ.
ХУМХ (1/20-2/18)
Бурханы шийтгэлийг хүлээх ямар нэгэн хуурмаг зүйл бүү хий. Хэрэв боломжтой бол ажлаа хурдан дуусгаад хайртай хүнтэйгээ романтик оройг өнгөрүүл. Найзаасаа гэр бүлтэйгээ хамт ирэхийг хүсч хамтдаа илүү баяр хөөртэй бай. Өөрийн хүсэл, эрмэлзэлд анхаарлаа хандуул. Юунд хүрэх хэзээ хичээж эхлэх хэрэгтэй гэдгээ сануулахын тулд хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулга.
ЗАГАС (2/19-3/20)
Аз завшаантай байх өдөр. Та өөрөө болоод таны гэр бүлд зугаа цэнгэл авчирна гэж бодож байсан зүйлээ худалдан авах нь танд сэтгэл ханамжийг өгөх болно. Энэ өдөр танд аз завшааныг бэлэглэх бөгөөд одоогийн байдлаар амьдралдаа хийгээд байгаа зүйлээ эргэн нэг хараарай. Бусдад хандив өргөх болоод туслах нь танд сэтгэл хөдлөлийг бэлэглэх болно. Таны авьяас чадвар болоод сонголт хийх чадвар тань нэмэгдэнэ.