Хэрлэн мөрний урсгалыг
Өгсөж явья, хоёулаа
Хэцүү амьдралын хүндийг
Сөрж л давья, хоёулаа
Яргуйт цэнхэр талдаа
Эрхэлж явья, хоёулаа
Янагийн цэвэр сэтгэлээ
Энхрийлж явья, хоёулаа
Хайрхан уулын оргилд
Мацаж гарья, хоёулаа
Хайрын үнэн сэтгэлээ
Манаж явья, хоёулаа
Удмын заяат нутгаа
Шүтэж явья, хоёулаа
Үхаант аав ээжээ
Дээдэлж явья, хоёулаа
Учралын уянгат дуугаа
Дуулж явья, хоёулаа
Унаган багын аашаа
Хадгалж явья, хоёулаа