Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Салхийг мэдэр” хамтын бүтээлийн нүүдлийн урлан зохион байгуулагдлаа
Нийгэм

“Салхийг мэдэр” хамтын бүтээлийн нүүдлийн урлан зохион байгуулагдлаа

Урлаг Урлаг20/09/2016Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Capture6116279812016-09-12-09-50[www.urlag.mn]9362561972016-09-20-09-52[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” хөгжмийн шинэ эрэл хайгуул, хамтын бүтээлийн нүүдлийн урланг Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгууллаа. 2016 онд нүүдлийн урлан хөтөлбөрийг “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг бий болгож байна. 

“Салхийг мэдэр” нүүдлийн урланд Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд” чуулгын нийт 5 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “NuMori” хамтлагийн 5 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудад 9 хоногийн турш аялан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн бүтээлээ туурвилаа.

Эдгээр Солонгос Монгол уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулсан юм. Тоглолтын хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, лимбэ, ёочин, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний цохивор хөгжмүүд, орчин цагийн даралтат хөгжим, цахилгаан гитар, саксафон зэрэг Монгол, Солонгос, европ хөгжмүүд багтах бөгөөд фанк жазз, блюз, уорлд фюжн зэрэг орчин үеийн урсгалын хөгжмийн бүтээлийг олон нийтэд толилууллаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.