Энэ оюуны хоосрол жижиг сэтгэлгээ нь тэнэглэлээс өөр юуг ч бий болгохгүй. Тийм хүүхнүүд чамайг хэзээ ч хүчирхэг болгохгүй, бүх алдаанууд эд нараас л болж гардаг юм энэ завхай эмс чамд мэргэн ухаан, ухаарлын алийг нь ч өгөхгүй. Хашир бай! Эр хүн үгээрээ биш үйлдлээрээ өөрийгөө харуулж байх хэрэгтэй эмэгтэйчүүдэд хүлээцтэй хандаж хүндэлж бай гэхдээ магтаад долигноод байх хэрэггүй эр хүн хүчирхэг байх ёстой. Хүчирхэг байна гэдэг нь өөрийгөө доромжлуулахгүй мөн ядарч яваа нэгнийг дээрэлхэхгүй байхыг хэлдэг юм.
Хариуцлагатай бай өөрийн үйлдэл бүртээ! Чиний алхам бүр чинь Бурханы өмнө хүмүүсийн өмнө мөн өөрт чинь хариулт болж байх ёстой. Хөнгөн зан гаргахыг өөртөө хэзээ ч бүү зөвшөөр. Алдаанаасаа суралцаад цаашаа алхаж бай алдаа болгон чинь чамайг илүү хүчтэй болгоно.
Өөрийгөө битгий өрөвдөж бай. Зөвхөн өөрийнхөө төлөө бүү амьдар бусдад тусла, шагнал нь энэ амьдралд чинь ч, нөгөө ертөнцөд ч чамд ирнэ. Зүрх сэтгэл чинь агуу байх ёстой шүү. Хатуужилтай байж юунаас ч бүү ай, гэхдээ айх зүйл хүнд байлгүй яахав харин тэрийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй бай. Эр хүн гэж дуудуулах нэр төртэй байж цэвэр зүрх сэтгэл саруул ухаантай бай. Зүрх сэтгэл чинь алаг үзэлтэй бялдууч хүмүүсээс болж бүү булингартаг.
Надад итгээрэй чиний хайрлах ёстой эмэгтэй чинь чамтай усны дусал шиг ижилхэн байх ёстой. Тэр эмэгтэй ухаалаг хүчирхэг, бусдын замаар биш өөрийн замаар өөрийн бодлоор явдаг, алдаа гаргасан зүрх сэтгэл нь шархалсан байх нь хамаагүй, тэр эмэгтэй амьдралд гаргах цорын ганц шийдвэр чинь байх болно. Тэр эмэгтэй ширүүн үгтэй байж болно гэхдээ чамайг хэзээ ч худалдaхааргүй үнэн ч байх нь чухал. Чи түүний нүдийг хараад л бүгдийг ойлгох болно үнэн үргэлж гал мэт гэрэлтдэг юм. Бүү хулчий! зүрхээ сонс зүрх чинь бүхнийг чамд хэлж өгнө. Хүү минь надад итгэ тийм эмэгтэй чамайг бүх насаараа хайсан байх болно та хоёр бие биенээ харцаараа л таних болно яг л амьдралынхаа туршид хамт байсан юм шиг.