Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Эх ундарга” ардын урлагийн их наадам болно
Уртын дуу

“Эх ундарга” ардын урлагийн их наадам болно

Урлаг Урлаг23/01/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
true18270629952017-01-23-12-43[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлж, эх орноо олон улсад сурталчлахад авъяас билгээ зориулан яваа уран бүтээлчдээ дэмжих, соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт монгол туургатны их баяр цагаан сарын өмнө жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай билээ.

    Монгол Улсын төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд 2012 онд анх удаа нэгдэн тоглосноос эхлэн жил бүр өөрийн гэсэн өнгө аяс, үзэл санааг илэрхийлж, үндэсний урлагийн хөгжлийг монгол түмэндээ хүртээсээр ирсэн. Энэ жил буюу 6 дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн "ЭХ УНДАРГА" хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.

   "ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадмын Ерөнхий найруулагчаар МУ-ын Төрийн шагналт, гавьяат жүжигчин, Маэстро Д.Сосорбарам, Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, Найруулагчаар Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, Туслах найруулагчаар Д.Бойжоо ажиллаж байгаа бол үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа "Домог", "Жонон", "Хөсөгтөн", "Их Монгол" болон "Нүүдэлчид", "Хэмнэл" хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларч байна. Иймд ардын урлагаа хүндэтгэн дээдэлж, шимтэн сонирхдог эрхэм та бүхнийг 2017 оны 2-р сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд хүндэтгэн урья.

   Тоглолтын бэлтгэл болон уран бүтээлчдийн тухай шинэ шинэлэг мэдээ мэдээллийг өдөр бүр www.facebook.com/MongolConcert/ хуудсаар зочилж аваарай. Энэ дашрамд дуулгахад тоглолтын цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаас болон тасалбар хүргэлтын 1900-1800 тусгай дугаараар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Мөн дараах кассуудаар зочилж суудлаа сонгон авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) 
Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00 
2) TicketBox 1: 
Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: 
Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.