Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Сэнтий түшсэн хатад” сонсдог ном “Bestseller”-ийг тэргүүлж байна
Уртын дуу

“Сэнтий түшсэн хатад” сонсдог ном “Bestseller”-ийг тэргүүлж байна

Урлаг Урлаг18/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
22016397_1290824477696128_1255717234_n-600x6009677999912017-10-18-17-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   МҮОНТ-ийн нэвтрүүлэгч МУСТА Д.Цовоо Монголын үндэсний телевизийн  50 жилийн ойн  баярын өдрийг тохиолдуулан “Сэнтий түшсэн хатад” нэртэй  түүхэн номныхоо  нээлтээ хийсэн билээ. Эртний хатдын түүхийг мушгин гуйвуулалгүй үнэнээр өгүүлсэн энэхүү номыг сонсдог ном болгосноор Монголын залуучууд түүхээ мэддэг байх, Монгол эмэгтэйчүүд өвөг дээдсийнхээ хэрэглэж заншсан ёс заншлыг ойлгож, уламжлан авч үлдэх мөн амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлээсэй хэмээсэн юм. Ингэснээр эмэгтэйчүүд төдийгүй Монголын айл гэр бүл бүр ухаалаг сайхан харилцаатай байж бат бөх харилцааг үүсгэж улмаар Монгол улсын ирээдүй тогтвортой хүчирхэг байхын суурь тавигдах гээд олон ач холбогдолтой.

Их хотын түгжрэлд автомашиндаа хатдын үнэн түүхийг сонсох нь Монголчуудад маш ихээр таалагдаж байгаа нь сар хүрэхгүй хугацаанд борлуулалт сайтай байгаагаас нь харагдаж байна. Худалдаанд гараад сар болоогүй “Сэнтий түшсэн хатад” сонсдог ном bestseller ийн нэгд бичигдэж байна. “Сэнтий түшсэн хатад” сонсдог ном Интер ном, Хай Фай, Мир, Аз хур номын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.

   Зохиогч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” номын танилцуулга.

   Монголын их Юань гүрэн 1271-1368 он хүртэл 97 жил оршин тогтнохдоо өнөөгийн Ази тивийн дийлэнх газар нутгийг эрхшээн захирч, эзэн Чингис хааны дөрвөн хүүгийн удмын хаант улсуудыг хянаж байсан түүхтэй.

   Монгол их Юань гүрний түүхийг сонирхон судалж байхад Их хааны хатад эрх мэдлийн гол учгийг атгаж, хөвгүүдээ  хаан сэнтийд өргөмжилж, ордны зөрчил тэмцэл, гүрний ирээдүйн хувьзаяаг тодорхойлж байсан байдаг. Юань гүрний үе үеийн Их хаадын хэдэн арван хатад татварын түүхэнд холбогдох өдий төдий мэдээ сурвалж баримт байдаг ч тэдний намтрыг бүгдийг нь тусгайлан туслах нь ач холбогдол агуулгын хувьд уг номын үндсэн зорилгод нийцэхгүй. Тиймээс хөвгүүдээ Их хааны сэнтийд залж бараг Юань гүрэн оршин тогтносон бүхий л хугацаанд эрх мэдлийн өндөрлөгт байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван эх хатны түүхээр төлөөлүүлж, тухайн цаг үе, олон хатад, татварууд, түүхийн үйл явдал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлахдаа зөвхөн түүхэн үнэнийг тодруулахыг хичээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon согтууруулах ундаанд донтсон өсвөр насныхны эмчилгээнд 880 сая вон хандивлажээ

18/06/2025

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.