Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Берлин хотноо сонгодог урлагийн тоглолт боллоо
Нийгэм

Берлин хотноо сонгодог урлагийн тоглолт боллоо

Урлаг Урлаг25/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tZqCVcDYhRPFUntitled-11570442452017-10-25-18-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Classic meets steppe” төслийн хүрээнд Берлин хотноо 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгодог урлагийн тоглолт боллоо. Ашгийн бус “Classic meets steppe” сонгодог урлагийн тоглолт нь монгол, германы хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн дээжээс хамтран толилуулсан анхны, онцлог тоглолт юм .

   Тоглолт эхлэхээс өмнө үзэгчид зураач Г.Наранцацралын үзэсгэлэнтэй танилцан, монголын урлагийн талаар цогц мэдрэмж авах боломжийг олгов. Тус тоглолтод Монгол улсын Соёлын элч, МУГЖ Э.Амартүвшин, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУСТА, морин хуурч А.Бат-Очир болон хийлч Лиза Верхаан нар оролцсон бөгөөд Монгол улсын Соёлын элч, хөгжим судлаач проф. Бернхард Вульф тоглолтыг хөтлөв.

   Монголын орчин цагийн алдарт хөгжмийн зохиолч З.Хангал, Ж.Чулуун, Х.Билэгжаргал, Б.Шарав болон С.Гончигсумлаа нарын шилдэг бүтээлүүд гадаад болон монгол үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэв. Мендельссон Бартольди хөгжмийн зохиолчийн бүтээлийг төгөлдөр хуурч С.Одгэрэл, хийлч Л.Верхаан нар чадварлаг тоглож, үзэгч олныг гайхшруулсан ба МУГЖ Э.Амартүвшин итали, монголын дуурийн гоцлол дуу арийг монголчууд төдийгүй герман үзэгчдийг бишрүүлэн дуулав. Хийлч Л.Верхаан, төгөлдөр хуурч С.Одгэрэл ба морин хуурч А.Бат-Очир нарын хамтран тоглосон төгсгөлийн ая хүрэлцэн ирсэн 1000 орчим үзэгч олныг хөл дээр нь босгож, алга ташилт тасрахгүй үргэлжлэв.

Тус арга хэмжээг зохион байгуулахад ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам, Гёте Институт, МИАТ ХК зэрэг байгууллага санхүүгийн түншээр оролцсон бол Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам бүх талын дэмжлэг үзүүллээ.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026
Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.