"Даллагын баяр"
"Даллагын баяр" бол монгол үндэстний ардын уламжлалт бүжиг, нэг эрэгтэйг 6 эмэгтэй даган байн байн байраа өөрчилж бүжиглэдэг. Бүжигчид гартаа төрөл бүрийн хүнс хийсэн таваг барьж, "Хурай, хурай!" гэж хашгиран хүн мал эрүүл энх, өлзий дэмбэрэлтэй байхыг бэлэгддэг. Энэхүү бүжиг Ордосын талд өргөн дэлгэрсэн байдаг. БНХАУ байгуулагдсаны дараа урлагийн боловсруулалт хийсний дараа бүжиглэгч гартаа таваг өргөн ардаа бортго буюу урт хэнгэрэг үүрч, бортгон дотроо цацал хийж өлзий дэмбэрэлтэй байхыг илтгэдэг. Тоглох үеийн омог төгөлдөр, эр зоригтой бүжгийн төрх нь ялалт, арвин ургац хураалт, аз жаргал болон баяр хөөртэй уур амьсгалаар бялхам байдаг.
Монголчуудын савхан бүжиг
Савхан бүжиг бол Өвөр монголын Ордос хот зэрэг газарт өргөн дэлгэрсэн монгол ардын бүжиг болно. Ердөө баяр ёслолын өдөр, найр хуримын үед тоглодог. Олонхидоо эрэгтэйн гоцлол бүжиг бөгөөд бүжигчин нь гартаа нэг атга савх бариад уужуу талбиу мөртөө айзамтай гар, мөр, нуруу, хөлөө, заримдаа шалыг товшиж, товшихын зэрэгцээ бүжиглэдэг. Заримдаа эргэлдэж, заримдаа газар сөхрөн, хоёр мөрөө айзмын дагуу хөдөлгөж бүжиглэдэг. Бүжигчний хөдөлгөөн нь уран шаламгай, aйзам нь хурц, үндэстний онцлогоор бялхам байдаг. ХХ зууны 50-иад оноос хойш, аажмаар эрэгтэй эмэгтэй хамтаар бүжиглэдэг нийтийн бүжиг болсон байна.