Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Цогийн Дашдулам
Сонгодог урлаг

Цогийн Дашдулам

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_Дашдулам747769352012-07-26-19-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУГЖ 1962 он, ТШ 1966 он, АЖ 2008 он

Дашдулам 1926 онд Төв аймгийн Баян-Өлзийт /Батсүмбэр/ суманд төрсөн.
УХДТ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1961-07-03. №151/, Төрийн шагнал /1966/.

Манай улсын шилдэг гурван шударга хөгжимчний нэг. Энэ хүн 10 настайдаа алдарт хөгжимчин О.Дашдэлэгт шавь орж шанз хөгжим заалгаж хоёр жилийн дараа 1938 онд "Бөмбөгөр ногоон" хэмээх Улсын төв театрт хөгжимчин болжээ. С.Гончигсумлаагийн "Рапсоди", Л.Мөрдоржийн "Унаган жороо", Д.Бадарчийн "Ардын дууны найруулга", В.А.Моцартын "Рондо", А.Хачатуряны "Охидын бүжиг",Ж.Бизегийн "Кармен" дуурийн оршил зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг шударга хөгжмөөр яруу сайхан хөгжимдөж олон түмэндээ хүргэсэн юм. 1960 оноос ХБДС-д шанз хөгжмийн багшаар ажиллаж олон арван шилдэг хөгжимчдийг сургаж хүмүүжүүлсэн байна. Шударга хөгжмийн сургалтын дэг сургуулийг бий болгож  "Шударгаар хөгжимдөх ардын арга барил", "Шударга хөгжимд суралцах бичиг" ном туурвин хэвлүүлжээ. 1966 онд үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир төрийн шагнал хүртсэн байна. Мөн Сүхбаатарын одонгоор шагнагджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол Улсын Консерваторын Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш нар хамтарсан тоглолтоо толилууллаа

30/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Б.Доржнамжин олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдаанд түрүүлжээ

27/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.