Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Цогзолын Нацагдорж
Бусад

Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Цогзолын Нацагдорж

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэрээр 1951 оны дөрөвдүгээр сарын 17-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Шаврын ханан" гэдэг газар төржээ. Нацагдорж нь 1966–1970 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), 1970–1972 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, 1972–1978 онд Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид(багш нь Н.Пузей) суралцан төгссөн. 1978–1982 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, 1982–1984 онд БНМАУ-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1984–1987 онд Дуурь бүжгийн улсын академик театрын дарга, 1987 оноос Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984–1990 онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

1994 оноос Сонгодог урлагийн академик театрын даргаар ажиллажээ. 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналыг 2-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараар, 1993 онд "Үүлэн заяа" дуурь, 4-р симфони, "Хөдөөгийн сайхан" симфони чуулбараараа Төрийн соёрхол хүртжээ. Тэрээр "Үүлэн заяа" (1988), "Өгөөдэй хаан" (1991), "Гэсэр хаан" (1995), "Гүн гэрийн гүнж" (2004) дуурь, 1-5-р симфони (1978, 1979, 1988, 1990, 2002) бичсэн ажээ. Түүний "Нутгийн чулуу" хэмээх дуу нь ард түмэнд хэдийнээ танил болсон түүхтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.