Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Аргалын утаа 300 гаруй микроб вирусийг устгадаг
Дуу хөгжим

Аргалын утаа 300 гаруй микроб вирусийг устгадаг

Урлаг Урлаг07/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог… гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

Одоогоос 7 жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор 4 жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.

Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.

Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд 3 удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ.Эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчилнэ шүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink” хамтлаг дебют хийснээсээ хойшхи есөн жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэлээ

11/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Рэппер Doechii-гийн “Live From the Swamp” нэртэй анхны аялан тоглолтоо хийнэ

07/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2000 жилийн настай муммигийн шивээсийг сэргээжээ

11/08/2025

“Blackpink” хамтлаг дебют хийснээсээ хойшхи есөн жилийн ойгоо албан ёсоор тэмдэглэлээ

11/08/2025

Олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ

11/08/2025

“Дипломат харилцааны ур ухаан” үзэсгэлэнг нээлээ

11/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фесстивалийг наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулна

11/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.