Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Аймшигт Бэйний дүрийг хэн бүтээсэн бэ
Уртын дуу

Аймшигт Бэйний дүрийг хэн бүтээсэн бэ

Урлаг Урлаг10/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download_(3)2285788042012-08-10-14-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Уорнер Брос, найруулагч Кристофер Нолан нарын бүтээл “Харанхуйн хүлэг баатар, Сэргэлт ” кино нээлтээ хийснээс хойш гурав дахь долоо хоногтоо ашиг орлогоороо бокс оффисуудыг тэргүүлсээр байна.

Бэтмений аль ч ангид сөрөг дүр нь ямар баатар байх, хэн гэдэг жүжигчин дүрийг нь амилуулах вэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байдаг.

Тэгвэл “Харанхуйн хүлэг баатар, Сэргэлт” киноны сөрөг дүр болох террорист, алуурчин Бэйний дүрд Их Британийн жүжигчин Том Харди тогложээ.

Том Харди нь 2010 онд найруулагч Ноланы “Оршил” /The Inception/ кинонд тоглож түүний итгэлийг хүлээсэн өсөх ирээдүйтэй гэгддэг жүжигчин юм.

Мөн түүний олны танил дүрээс дурдвал “Энэ бол дайн” хэмээх романтик, инээдмийн киноны тагнуулчийн дүрийг нэрлэж болох.

“Харанхуйн хүлэг баатар, Сэргэлт” кинонд Том Харди 90 кг буюу даруй 14 кг жин нэмж Бэйний дүрийг бүтээсэн байна.

Тэрбээр энэ кинонд Оскарын шагналт жүжигчин Кристиан Бэйл, Морган Фриман, Майкл Кэйн, Гэри Олдмен, Энн Хэтуэй, Марион Котильярд, Жозеф Гордон Льюитт нарын алдартнуудтай хамтран тогложээ.

Нийтдээ 250 сая долларын өртгөөр бүтээгдсэн тус кино одоогоор 745 сая долларын орлого кино театруудаас олоод байна.

Найруулагч Кристофер Нолан нь ийнхүү Бэтмений гурамсан зохиолыг дэлгэцийн гайхалтай бүтээл болгоод буй нь энэ юм.

Дашрамд дурдахад Бэтмений тухай анхны кино АНУ-д 1941 онд гарсан гэнэ.

Улмаар 90-ээд оны үед нэрт найруулагч Тим Бартон болон Жоел Шумахер нарын “Бэтмен”, “Бетмэн эргэж ирсэн нь”, “Үүрд мөнхийн Бэтмен”, “Бэтмен Робин хоёр” зэрэг кинонуудыг бүтээж шуугиулж байсан юм.

Харин 2005 оноос найруулагч Ноланы үе эхэлсэн гэж болно.

Тэрбээр 2005 онд “Бэтмений эхлэл”, 2008 онд “Харанхуйн хүлэг баатар”, 2012 онд “Харанхуйн хүлэг баатар, Сэргэлт” кинонуудыг найруулан дэлгэцнээ амилуулаад байна.

Үүнээс 2008 оны бүтээл нь Оскарын шагнал хүртэж, 1 тэрбум ам.долларын ашиг олсон түүхтэй. Одоо нээлтээ хийгээд байгаа кино нь ч мөн энэхүү мөнгөний тоог эвдэхэд тун ойрхон явна.

Гуравхан долоо хоногийг дотор 0.7 тэрбум ам.доллар олно гэдэг бол цаашдаа бүх цаг үеийн хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтыг тэргүүлэх ч өндөр магадлалтай гэсэн үг юм.

Н.Өрнө

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.