Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Төрсөн өдрийн мэнд хүргэе, “A-Sound”
Уртын дуу

Төрсөн өдрийн мэнд хүргэе, “A-Sound”

Урлаг Урлаг22/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
fa749d90df27d226original5319403362012-08-22-13-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Өнөөдөр “A-Sound” хамтлаг зургаан нас хүрч байна. "A sound" хамтлаг нь 2006 оны наймдугаар сарын энэ л өдөр анхын бэлтгэлээ хамтдаа хийсэнээр хамтлагийн түүх бичигдэж эхэлсэн гэдэг. Монголын Radiohead, Keane хэмээн сонсогчид нь өргөмжилсөн Альтернатив рок, Piano rock урсгалаар тоглодог хамтлагтийн  "A sound" гэдэг нэр нь “жинхэнэ сайн аялгуу" гэсэн утгатай. "Hi-Fi Label"-с “Лемонс”-ын дараа төрөн гарсан хоёр дахь хамтлаг.  Жинхэнэ мэргэжлийн хөгжимчидөөс бүрдсэн тус хамтлаг нь дуучин Тэмүүлэн, соло гитарчин Алтангэрэл, төгөлдөр хуурч Пүрэвсүх, басс гитарчин Мөнхболд, бөмбөрчин Батпүрэв гэсэн бүрэлдэхүүнтэй.

Тиймээс “A-Sound” хамтлагийнханд зориулан тус хамтлагийн фен клубийнхэн  “A-Sound” төрсөн өдрийн үдэшлэг хийхээр зэхжээ. Фейсбүүк хуудсаар нэгдэн байгуулагдаад удаагүй байгаа  тус хамтлагийн фен клубийнхэн энэ удаад олон сонирхолтой бэлэг бэлджээ. Гэхдээ эдгээр бэлгийг зөвхөн төрсөн өдрийн үдэш буюу өнөөдөр “Fers Function House”-д задлах гэнэ. Мэдээж энэ үдшийн гол зочид бол “A-Sound” хамтлагийнхан бөгөөд тэд амьд хөгжмийн хэмнэл дор нэгэн үдшийг фенүүдийнхээ хамт доргио өнгөрүүлэх ээ фенүүддээ амлажээ.  “Fers Function House”-д болох тэдний төрсөн өдөрт 20 мянган төгрөгийн тасалбараар нэвтрэх юм байна. 

Ингээд, “A-Sound” хамтлагийн түүхийг сөхье. Хамтлагийн гишүүдийн тухайд төгөлдөр хуурч Пүрэвсүх долоон настайгаасаа эхэлж хаан хуурыг тоглож эхэлсэн. Хөгжим бүжгийн коллеж, ОХУ-ын Консерватурыг мэргэжлийн төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Сонгодог болон жааз хөгжимд дуртай. Сонгодогуудаас импрессионизм, симболизмыг түлхүү сонсдог. Тэрбээр Игорь Стравинский хөгжимд дурладаг. Найзууд нь түүнийг Пүүжээ гэж дууддаг. Харин хамтлагийн дуучин Тэмүүлэн эмч мэргэжилтэй. 2007 онд ЭМШУИС-г төгссөн. Англи, орос, герман хэлтэй. Тэрбээр өмнө нь “1060” хамтлагт дуулдаг байсан. Соло гитарчин Алтангэрэл хилийн цэргийн дээд сургуулийн хөгжмийн ангийг төгссөн. Өмнө "Чингис хаан" хамтлагт тоглодог байсан. Бас л их олон жил гитар тоглож байгаа. Урлагийнхан түүнийг Атка гэж дууддаг. Басс гитарчин Мөнхболдын хувьд Тэмүүлэнтэй хамт “1060” хамтлагт тоглож байсан. Нөгөө алдартай анхны “супер мега хит” болох "Шал дэмий"-г энэ залуу зохиосон гэсэн. Дээр нь Пүүжээгийн төгөлдөр хуур орж ирснээр жинхэнэ “Brilliant”  дуу болсон доо. Бөмбөрчин Батпүрэв Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн бөмбөрчнөөр төгссөн. Олон жил бөмбөр тоглож байгаа. Өмнө нь “1060”, “black&white” хамтлагт тоглож байсан. Тэд анхны цомог “Release”-аа 2008 оны долдугаар сарын 1-нээс "Hi-Fi” -д худалдаалж эхэлсэн. Уг цомгийн баяраа 3-нд нь хийхээр товлосон ч  нөгөө аймшигт “7 сарын 1” болж, хойшлогдон долдугаар сарын 9-нд анхны цомгийн нээлтээ хийсэн. "Release" цомог арван дуутай. Cryin", Шал дэмий, Уянга, Hey there, Бvжигчин, Гучин жил хамт байхсан, Forever, Shine on, Хувь хvн, Шал дэмий дууны дагшаа хувилбар багтсан. Эдгээр дуунууд одоо ч хит хэвээрээ эгшиглэсээр байгаа юм. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард удтал хүлээлгэсэн “Зуун наст” нэртэй хоёр дахь цомгоо гарган фенүүдээ баярлуулсан. Тэдний шинэ цомог худалдаанд гарсан цагаасаа борлуултаараа тэргүүлсээр байгаа бол хамгийн сүүлд клипжүүлсэн “Your cast your spell” дуу нь маш олон сонсогчтой болж радио, телевизийн чартын шилдэг дуугаар долоо хоног бүр тодорч байгаа юм.

Харин “A-Sound” хамтлагийнхан хоёр дахь бие даасан “Зуун наст” тоглолтоо энэ сарын 25-нд хийхээр товлоод байсан ч тодорхой шалтгааны улмаас тоглолтын товоо хойшлуулаад байгаа юм.

Г.ДАША

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.