Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хичээлийн дараа-2012” супер шоу өнөөдөр болно
Нийгэм

“Хичээлийн дараа-2012” супер шоу өнөөдөр болно

Урлаг Урлаг01/09/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_дараа2211954102012-08-31-17-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр оюутан сурагчдын хичээл эхлэж их хот маань хөл хөдөлгөөнд ордог билээ. Үүнтэй давхцан монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучдын нэгдсэн “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолт болох гэж байна.

Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод "Хичээлийн дараа-2012" супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчидоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд бүжих юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.

Хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөхийг хүсвэл залуус та бүхэн 9 дүгээр сарын 1-нд буюу өнөөөдөр 18 цагаас “UB Palace”-н “Open Air”-т болох “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолтыг зориорой.

Тоглолтын тасалбар “UB Palace”-н кассаар 5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гараад байна. Тиймээс залуус та бүхнийг тасалбараа яаравчлан авахыг сануулж байна. Харин тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8805-1754 утаснаас лавлах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026

Сурагч Б.Отгонбаатар “Урлахуй” үзэсгэлэнгээ дэлгэлээ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.