Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гоолингоо” дуулалт жүжгийн хэвлэлийн бага хурал боллоо
Уртын дуу

“Гоолингоо” дуулалт жүжгийн хэвлэлийн бага хурал боллоо

Урлаг Урлаг07/10/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC000625276027392012-10-06-09-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжгийн албан ёсны хэвлэлийн бага хурал боллоо. Нээлтийн арга хэмжээнд “Улаанбаатар” чуулгын дарга Ц.Төвшинтөгс, МУСГЗ О.Соёлт, МУУГЗ Б.Баатар, МУСТА С.Баярсайхан, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА Б.Батболд, МУСТА Г.Отгонцэцэг, Ерөнхий продюссер Б.Нямсүрэн, Ерөнхий ивээн тэтгэгч "INFINITE HOLDING"-н захирал Э.Бархасбадь нар оролцлоо. Тус жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч, зохиолч МУСТА С.Баярсайхан бичиж, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш ажиллажээ. Жүжгийн хяналтын зөвлөлийн гишүүдээр АЖ Б.Мөнхдорж, МУУГЗ Б.Баатар, МУСГЗ О.Соёлт, МУУГЗ Ч.Ганхуяг нар ажиллаж байгаа ажээ. “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Улаанбаатар” чуулгын уртын дуучин, МУГЖ Г.Хонгорзул, МУСТА уртын дуучин Б.Батболд нар тоглож байгаа бөгөөд дүрүүдэд: МУГЖ Т.Баяраа, МУСТА М.Анхтуяа, О.Анхчимэг, Т.Лхагважав, Б.Эрдэнэсаруул, С.Отгонбаатар, Э.Цэнд-Аюуш, Ж.Буянтогтох нар тоглох нээ.

Түүнчлэн Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын үндэсний хөгжмийн "Хангарьд" найрлал  “Гоолингоо” дуулалт жүжгийн хөгжмийг амьдаар тоглох юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эмүжин











Та бүхнийг урлагийн "ЯНЖИНЛХАМ" бурхан ивээх болтугай…

www.urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.