Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Н.Жанцанноров, Б.Шаравын романсын үдэш
Нийгэм

Н.Жанцанноров, Б.Шаравын романсын үдэш

Урлаг Урлаг06/10/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Recital”4196873802012-10-06-22-02[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тун удахгүй сонгодог урлагийн гайхалтай тоглолт эгшиглэх нь ээ. Тоглолтын нэр нь “Recital”.  ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Санктпетербургийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, СССР-ын Ардын жүжигчин Н.Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт Ч.Энхтайван “Recital” анхны бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Тэрбээр энэ сарын 19-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд сонгодог үдшийг  ганцхан удаа эгшиглүүлэх гэж байна. Тэрбээр тоглолтоо төгөлдөр хуурч Ц.Мягмарцэрэнгийн хамт хаан хуурын эгшиг дор хүргэхээр зэхжээ.
Энэ л үдэш Монголын суут хөгжмийн зохиолчид болох Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын уран бүтээлийн дээжис болсон романсууд эгшиглэх юм. Эдгээр гайхамшигт романсуудын шүлгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, Р.Чойном, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн нар туурвижээ.

Сонирхуулахад, уг тоглолтыг “Grande” продакшн зохион байгуулж байгаа юм байна.

Г.ДАША

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.