Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Леди Гага Ленноны нэрэмжит шагналтан болов
Нийгэм

Леди Гага Ленноны нэрэмжит шагналтан болов

Урлаг Урлаг11/10/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lady_gaga_1920x10807526763952012-10-11-09-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Леди Гага Ленноны нэрэмжит шагналтан боловЛОНДОН. /РОЙТЕР/. Британийн домогт "Битлз" хамтлагийн гишүүн Жон Ленноны нэрэмжит Энхтайвны шагналыг хүний эрхийг хамгаалагч, буяны үйлстэн болохын хувиар Америкийн поп дуучин Леди Гагад гардуулсан байна.
Ленноны бэлэвсэн эхнэр, Америкийн авангард зураач Йоко Оно өөрийн санаачилсан энэ шагналаа биечлэн гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Исландын нийслэл Рейкьявик хотод болсон байна."Энхтайвны баталгаа ЛеннонОно" /LennonOno Grant for Peace/ шагналыг Жон Ленноны төрсөн өдөр болох 10 дүгаар сарын 9-нд гардуулжээ.

Шагналын мөнгөтэйгөө тэнцэх хэмжээний мөнгийг ДОХ-той тэмцэх санд хандивлана гэдгээ Леди Гага мэдэгджээ. Тэрбээр "өөрийн дэмждэг зорилгодоо хүрэхийн тулд дэлхий ертөнцтэй болон олон улсын удирдагчидгай харилцах" бодолтой гэдгээ мөн мэдэгдсэн байна. Жинхэнэ нэрийг нь Стефани Жерманотта гэдэг Леди Гага шагналаа залуусыг дэмжихэд зориулахаар шийджээ.

"Леди Гага манай цаг үеийн агуу уран бүтээлчдийн нэг төдийгүй, даян дэлхийд харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд өөрийн уран бүгээлээ ашигладаг. Түүний "Born This Way" цомог дэлхийн оюуны газрын зургийг өөрчилсөн" гэж Йоко Оно мэдэгджээ.

Леди Гага шагнал авахын өмнө Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд орогнож байгаа, "Викикликс" байгууллагыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжтай уулзсан байна.

Америкийн алдарт дуучнаас гадна Ленноны нэрэмжит шагналыг өнгөрсөн онд нас нөгчсөн, 2003 онд Иракт АНУ халдан довтолсныг дэмждэг, Англи-Америкийн нийтлэлч Крисгофер Хитченс, 2003 онд палестинчуудыг дэмжсэн жагсаалд оролцож яваад Израилийн армийн бульдозерт дайруулан амь үрэгдсэн Америкийн дайныг эсэргүүцэн тэмцэгч эмэгтэй Рейчел Корри нарт нэхэн олгожээ. Тэрчлэн "Эдийн засгийн алуурчид нүглээ наминчилсан нь" гэдэг ном бичсэн эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн Жон Перкинс шагнуулсан байна.

Үүнээс өмнө энэ онд уг шагналыг Оросын дуулиан шуугиан тарьж алдаршсан "Pussy Riot" хамтлаг хүртжээ. Тус хамтлагийн гурван гишүүнд сүмд зохисгүй авирласан хэргээр Москвагийн шүүх хоёр жил хорих ял оноосон билээ.

2002 онд бий болсон Жон Ленноны нэрэмжит шагналыг хоёр жилд нэг удаа олгодог юм.

З.Амгалан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.