Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Үзэгчид ээ уучлаарай. нэг зар дуулгая.
Уртын дуу

“Үзэгчид ээ уучлаарай. нэг зар дуулгая.

Урлаг Урлаг15/10/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_хуурын_чуулга-_nvvr2844060732012-10-15-09-55[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хорин жилийн тайлангаа тавьж, уран хуурыг уяртал татсан “Морин хуурын чуулга”-ын гайхамшигтай тоглолт “Үзэгчид ээ уучлаарай. Нэг зар дуулгая. Дараагийн тоглолт болох хошин урлагийн шоуг үзэхээр ирсэн үзэгчид үүдэнд хүлээж байгаа тул та бүхэн голын хаалгаар гарч, танхимыг чөлөөлнө үү” гэсэн үгээр дуусахад нь жаахан эмзэглэв.

Үнэхээр л яаран сандран үзэгчдийн танхимаас гартал үүдэнд “Маск”-ын шоуг үзэх гэсэн хүмүүс уурлах нь уурлаж, залхах нь залхаж, цуваа үүсгэн зогсчээ. Үзэгчдийн буруу биш л дээ. СТӨ-ний ч буруу биш. Морин хуурын чуулгын буруу бол бүр ч биш.

Юу ч гэмээр юм бэ дээ. Соёлын төв өргөө, МҮЭСТО зэргийг хошин урлагийн студи, продакшнууд сар, жилээр нь гэрээлээд авчихдаг болохоор 20 жилийн ховор тоглолтоо хийж байгаа “Морин хуурын чуулга”-д хүртэл тайз олдохоо больчихсонд харамсал төрөөд байгаа юм. Тэд бол уг нь Дэлхийн чуулга шүү дээ. Дэлхийн хөгжимчид гэтэл “Маск” продакшны аясыг харж, гурван өдрийн тоглолтынхоо хоёрыг 16 цагт, нэгийг нь 17 цагт болгон тааруулж, СТӨ-ний тайзнаа арай ядан багтсанд гомдолтой санагдаад болдоггүй. Монголд 16.00 цагт тоглолт үзэхээр ажлаа орхиод гарна гэдэг бодит амьдрал дээр асуудалтай л байдаг зүйл. Тийм л болохоор ийм том ойд, энэ том чуулгад хүндэтгэл үзүүлээд гуравхан өдрийн тоглолтынхоо хугацаанд өөрчлөлт оруулчих боломж, тийм зохицуулалт байж болоогүй юм байх даа гэж ундууцаж байгаа юм. Нарийн ширийн учрыг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ л, тийм тансаг яруу тоглолтын, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн төгсгөлийг тэр чигээр нь хадгалж үлдээд үзэгчдийн суудлыг чөлөөлөх нэгэн зүйлийн гоё мэдрэмж байдаг. Удаан хүлээлгэсэн бол уучлаарай, “Маск”-ынхаан.

Чуулгын маань тоглолт сэтгэл дүүрэн болсон. Хөгжимчид, удирдаачид, үзэгчид бүгдээрээ энэ үдэш хосгүй шидтэй хуураа биширч, уясч баяссан. Морин хуурын чуулгын хуурчдыг, хөгжимчдийг дахин дахин шүтлээ. Энэ хөгжимчид Берлиний филармони, Москвагийн Их театр, Бээжингийн Үндэсний театр,  Америкийн “Карнеги Холл”, Австрийн “Musicverein”, НҮБ-ын танхимд хуураа татаж, ураа гайхуулж чадсан Дэлхийн хөгжимчид гэж магтмаар байна. Хорин жилийн түүх элээсэн чуулгын арван хөгжимчин 1992 онд Засгийн газрын тогтоол гарч, Улсын филармониор овоглон өрхөө татсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл чуулгадаа хөгжимдөж байгаа юм билээ.

Хөгжимчид ер нь ямар даруу хүмүүс байдаг юм бэ… Тоглолтын дараа тайзны ард руу очлоо. Яг л тайзан дээр ихэмсэг, даруухнаар хөгжмөө тоглож суудаг шиг ээ баярласан сэтгэгдлээ намуу дөлгөөхнөөр илэрхийлж байгаа санагдав. Нүсэр тоглолтын дараа бол тэнд нүсэр л баяр хөөр болдог доо, уг нь. Дахиад л хөгжимчдөө хайрлав.Тайзан дээр гоцолж байхдаа нулимс нь аньсага дүүрэн байсан Н.Жигжиддорж хуурчийг магтмаар байна. Цэл залуухан тэрээр насандаа баймгүй гайхалтай хөгжимчин болсноо үзэгчдэдээ харуулж чадлаа. С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Мөнхболд нарын сэтгэлээс урссан тэнгэрлэг аялгууг Морин хуурын чуулгынхан тэнгэрт тултал тоглосон. В.А.Моцарт, Дж.Пуччини, Ж.Бизе, П.И.Чайковский, А.Хачатурян, Чен Кай.. Дэлхийн хөгжим, өрнө дорны сонгодгуудийг хэн хоёрхон чавхдаст хуураар хөг эгшгийг нь урлаж чадсан юм бэ. Хэн…

Энэ чуулгын үндсийг суулгаж, өнөөдрийг хүртэл өвөртөө тээж ирсэн Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт агуу Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун нарт сэтгэлийн сайхан үгсээ харамгүй дэвсмээр санагдаж байна.  
Чулууны Чинбат, Цэндийн Батчулуун, Намсрайжавын Бүтэнбаяр, Дэлгэрсайханы Түвшинсайхан нарыг зэрэгцэж зогсоод хуураа дохихыг харах омогшил байв. Тэд бярдаж, бардаж, уясч хайлан, хөгжмийн хаадын ёсоор чуулгаа дохилоо. Энэ үдэш тайзнаа гарсан ид шидтэй гэмээр хүн бүхэн гайхамшиг байсан. Тийм ээ, тэд бол “Морин хуурын чуулга”-ынхан. Танилцацгаа манайхаан, бүгдийнх нь нэрийг бичиж, баяр хүргэмээр санагдлаа. 
 

  • Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Батчулуун.
  • Удирдаач Д.Түвшинсайхан.
  • Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ.
  • Хөөмэйч Э.Сандагжав
  • Концейртмейстер, морин хуурч Х.Батзаяа
  • Морин хуурч  Ж.Уугантуяа
  • Морин хуурч Н.Жигжиддорж
  • Морин хуурч Н.Ашит
  • Морин хуурч Ш.Болдбаатар
  • Морин хуурч С.Батбаатар
  • Морин хуурч А.Дэлгэрмаа
  • Морин хуурч А.Уянга
  • Морин хуурч Б.Шинэбаяр
  • Морин хуурч А.Даваазориг
  • Морин хуурч Ч.Балган
  • Морин хуурч Д.Оргил
  • Морин хуурч С.Эрдэнэбаяр
  • Морин хуурч Н.Тэлмэн
  • Хөгжимчин Д.Болормаа, Г.Гэрэлцэцэг /флейт/
  • Хөгжимчин С.Одсүрэн, Ч.Мөнхжин /Эвэр бүрээ/
  • Хөгжимчин Б.Алтантуул, О.Туул /Ёочин/
  • Хөгжимчин О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, Э.Оюунтуяа, П.Дэлгэрцэцэг /ятга/
  • Хөгжимчин Г.Гантулга, Ш.Жавзандулам /Цохивор хөгжим/
  • Төгөлдөр хуурч Д.Баярцэцэг
  • Хөгжимчин Л.Болормаа, Д.Адьяабазар /дунд хуур/
  • Хөгжимчин Х.Лханаасүрэн,Л.Пүрэв-Очир /Их хуур/

Б.БАЯСАХ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.