Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»АНУ-д суугаа монголчууд урлаг, спортын өдөрлөг зохион байгуулжээ
Нийгэм

АНУ-д суугаа монголчууд урлаг, спортын өдөрлөг зохион байгуулжээ

Урлаг Урлаг27/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20121120san16185559822012-11-20-22-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Сан Франциско орчмын Монголчуудын холбоо болон Оакланд хотын хүүхдийн “Гэр” төвтэй хамтран АНУ-д амьдарч буй монголчуудын урлаг, спортын өдөрлөгийг энэ 2012 оны 11 дүгээр сарын 17-нд АНУ-ын Оакланд хотод  амжилттай зохион байгуулжээ.

Өдөрлөгийн үеэр явагдсан шатрын тэмцээнд дэд мастер Б.Булган түрүүлж, дэд мастер Б.Уянга удаалан, А.Нямсүрэн 3 дугаар байрыг эзэлсэн. Хүүхэд багачууд монгол дуу бүжгээ сонирхуулж, “Монгол нутаг”, “Тэмүүжиний бага нас”, “Монголын эзэнт гүрэн” сэдвээрх уран зургийн уралдаанд оролцон эх орон, эх хэл, их түүхээрээ бахархлаа.

Мөн ойн хүрээнд хүүхдийн “Гэр” төвөөс 11 дүгээр сарын 18-нд Оакланд хотод толилуулсан “Монголын эрдэнэс” урлагийн тоглолтыг монгол иргэд, америкчууд өргөнөөр үзэж сонирхов.  Хүүхдийн “Гэр” төвөөс 3 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн тоглолтод тус төвийн дэргэдэх “Би Монгол” сургуулийн авьяаслаг хүүхдүүд оролцож үзэгчдийн  таашаал магтаалыг хүртэж, төрөлх монгол хэл, уламжлалт соёлдоо хичээн суралцаж байгаагаа харуулж чадлаа

Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.