Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Мисс Т.Батцэцэг хүрэл медаль хүртлээ
Уртын дуу

Мисс Т.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

Урлаг Урлаг23/11/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongolia024137529202012-11-23-06-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Miss Earth 2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадам энэ сарын 4-нд Филлипинд нээлтээ хийн оролцогчдоо хүлээн авсан юм. Тус наадам энэ сарын 24-нд титмийн эзнээ шалгаруулна. “Miss Earth 2012” наадамд АНУ, Австри, Бельги, Бразил, Канад, БНХАУ, Англи, Итали, ОХУ зэрэг 80 орны гоо бүсгүй эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Уг наадамд Монгол Улсын төлөөлөн мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг амжилттай оролцож байна. “Miss Earth 2012”  наадам нь 21 номинаци тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль олгодог бөгөөд шилдгийн шилдэг нэг оролцогч титмийн эзэн болдог. Мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг тус наадмын “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медалийн эзэн болжээ.
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Манжуурын мисс -2012”-ын тэргүүн миссээр шалгарч байсан юм. Мисс Төрбатын Батцэцэг “Шилмэл загварын ордон”-ы шилдэг модель бөгөөд 2007 оноос загварын тайзнаа гарсан. “Asian Super Model – 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Miss Mongolia-2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия-2010” олон улсын тэмцээний “Краса Байкала-2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж өөрийн гоо үзэсгэлэн авьяас чадвараараа богино хугацаанд таниулж чадсан бүсгүй юм.

 

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.