Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ө.Уянга “Grand Opera”-г толилуулна
Нийгэм

Ө.Уянга “Grand Opera”-г толилуулна

Урлаг Урлаг02/12/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ecb3312efb946307big5161585162012-12-02-14-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сонгодог урлагийн нэгэн төлөөлөл болсон УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Grand Opera” төслөө үргэлжлүүлж байна. Түүний нэрийн хуудас, имиж болсон уран бүтээлүүд “Grand Opera” нэрийн дор үзэгчидтэй “уулзаж” буй билээ.

Өдгөөгөөс долоон жилийн өмнө анхны тоглолтоо “Уянга” нэртэйгээр хийж байсан тэрбээр сүүлийн үед шилдэг, сонгодог бүхнээ “Grand Opera” нэрийн дор толилуулж байгаа юм. Тиймээс ч “Grand Opera” болоод Ө.Уянга гэх нэр салшгүй холбоотой мэт болжээ.

Хамгийн сүүлд театрынхаа тайзнаа дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн дүрийг, өвөл цагийн нээлтэд эгшиглэсэн алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъяанагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээн тоглож чадсан тэрээр энэ удаад поп опера чиглэлээр уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа гэнэ.

Ө.Уянгын тав дахь бие даасан  “Grand Opera In Night” тоглолт дуучин бүсгүйн шинэ төрх, шинэ дуулалтыг илтгэж, үзэгчдэд өөр өнцгөөс харуулах аж. Тэрбээр дэлхийд алдартай поп опера дуунууд болон Монголын хөгжмийн зохиолчдод захиалж, шинээр бүтээлгэсэн монгол поп опера дуунуудыг тоглолтдоо эгшиглүүлэх юм байна.

В.А.Моцартын “Увидаст Лимбе” дуурийн Шөнийн хатны алдартай ариг бишрэм сайхан эгшиглүүлдэг гургалдай хоолойт. Түүний шувуу адил жиргэдэг энэ ари “Grand Opera In Night”-ын бас нэг чимэг байх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэллээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.