Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»”Ану хатан” кино өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

”Ану хатан” кино өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг19/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
anuhatan845906922013-01-18-17-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй "Ану хатан" түүхэн уран сайхны кино өнөөдөр 13:00 цагт "Өргөө" кино театрт 17:00 цагт "Тэнгис"-т нээлтээ хийхээр болжээ.



  "Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, найруулагчаар нь СТА Т.Алтантуяа, продюссерээр Д.Болдхуяг нар ажилласан. "Ану хатан" киноны трэйлерийг youtube-д тавьснаас хойшхи гуравхан хоногийн дотор 5000 гаруй хүн үзсэн байдаг. Тус киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг киноны уран бүтээлийн талаараа facebook хуудаснаа "Уран бүтээлчид бид үнэхээр урам зориг дүүрэн байна. Бэрхшээл зовлон тоочоод байсан бол энэ бүтээл хэзээ ч төрөхгүй байсан. "Ану хатан" кино хийх санаа мөрөөдөл миний сонссоноор лав л дөрөв таван найруулагчид байсан юм билээ. Улсын төсвийн дэмжлэг, том ивээн тэтгэгчгүйгээр энэ төслийг хэрэгжүүлэхэд ямар их бэрхшээл давснаа, одоо ч хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг энд тоочоод яахав дээ. Өөдрөгөөр харахад бид бага хөрөнгө, давчуу цаг хугацаанд хийе бүтээе гэсэн халуун хүслээр том уран бүтээлийн ард гарч чадаж байгаа минь л хамгийн чухал. Бүх дэмжигчид, ивээн тэтгэгчиддээ баярлалаа" гэж бичжээ.



   Харин "Өргөө-1" кино театрт баасан гаригийн 16 цагаас хойш, "Өргөө 2"-т 18-ны бүх цагаас, "Тэнгис"-т 18-ны 20 цагаас эхлэн өдөр бүр "Ану хатан" гарч эхлэх юм байна. Үргэлжлэх хугацаа 2 цаг 45 минут учраас өдөрт 3-4 удаагийн гаралттай аж.

urlag.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.