Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Тачаангуй эмэгтэй DJ нарын уран бүтээлээс
Дуу хөгжим

Тачаангуй эмэгтэй DJ нарын уран бүтээлээс

Урлаг Урлаг29/01/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bb504f8976a032b34c169efdb978a3588387105312013-01-29-17-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Үзэсгэлэн гоо болоод хөгжмийн нарийн мэдрэц, чадвараараа дэлхийг байлдан дагуулж байгаа олон сайхан эмэгтэйчүүдээс онцлон шилдгийн шилдэг гэгдэх дараах төлөөллийн жагсаалтыг гаргасан хөгжмийн нэгэн сайтын мэдээллийг хуваалцаж байна.
1. Мари Феррари
Photobucket
Португалиас гаралтай дэлхийд алдартай DJ Мари 2007 оноос энэ чиглэлээр ажиллаж байгаа нэгэн бөгөөд дэлхийд танигдсан томоохон клубуудад урилгаар очиж тоглодог нэр хүндтэй бас дур булаам DJ юм байна. Тэрээр одоогоор Германд ажиллаж амьдарч байгаа бөгөөд цөөнгүй брэндийн нүүр царай болж олон сурталчилгаанд тогложээ.

2. Жьюси М
Photobucket
“Шүүслэгхэн Марта / Мартина” хэмээх энэ бүсгүй 1987 онд төрсөн бөгөөд 2006 оноос DJ хийж байгаа удаах үзэсгэлэнтэй бас чадварлаг эмэгтэй юм. Тэрээр дэлхийн “А” зэрэглэлийн гэгдэх олон ододтой хамтран ажиллаж байсан ба дэлхийн 30 гаруй оронд очиж тогложээ. Продюсер,  DJ-гээс гадна загвар өмсөгч тэрээр дэлхийн тэргүүн тачаангуй DJ бүсгүйчүүдийн жагсаалтаад дээгүүрт ордог юм байна. 

3. Колинь Шэннонь
Photobucket
“Playboy” сэтгүүлийн 50 жилийн ойн онцлох дугаарыгчимсэн дур булаам энэ бүсгүйг Колинь Шэннонь гэдэг. Тэрээр Америкийн загвар өмсөгч, DJ бөгөөд зүгээр ч нэг DJ биш “Дэлхийн хамгийн дур булаам” гэдэг тодотголоороо бусдаас онцгой нэгэн юм. Ямар “халуухан”-ыг нь биширсэн хэн ч түүний 1978 оных гэдгийг үл мэднэ.
Photobucket

4. Ники Белуччи
Photobucket
“Никки Белуччи” ч гэж нэрлэдэг түүний жинхэнэ нэрийг Посан Николет гэдэг ба 1983 онд Унгарт төржээ. Тэрээр Унгар эмэгтэйн дур татам гоо сайхныг хөгжмийн гайхалтай эгшгээр хөглөн яваа чадварлаг төдийгүй “эротик” бэлэг тэмдэг болсон DJ бөгөөд гол төлөв цээж нүцгэн шахуу DJ хийдэг байна.Гимнастикийн спортоор хичээллэж олон медалийн эзэн болсон Ники хүнд гэмтэл авч спортоо орхиход хүрсэн бөгөөд буудлагын спортыг сонгон хичээллэ байснаа 2003 оноос хоббигоо дагахаар шийдэж DJ болжээ. Мөн тэрээр 4 жил “порно” кинонд тоглож байсан гэнэ.
5. Тамара Скай
Photobucket
“Playboy” сэтгүүлийн эрхлэгчийн санаачилсан “The Girls Next Door” цуврал шоунд тоглож байсан DJ Тамара нь Пуэрто Рикогоос гаралтай бөгөөд 1985 онд мэндэлсэн мэргэжлийн DJ, загвар өмсөгч ажээ. Лос Анжелес хотноо ажиллаж амьдардаг Тамара дэлхийд тэргүүлэх олон брэнд компанийг төлөөлөн нэр хүндтэй арга хэмжээнүүдэд байнга уригдаж оролцдог удаах “секси” DJ юм.
6. Энжи Вү Ха
Photobucket
17 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан түүнийг “Азийн Секси Модель” өргөмжлөлт гэдгээр нь илүүтэй мэдэх биз ээ. Тэрээр 1987 онд төрсөн Вьетнамаас гаралтай DJ, супермодель бөгөөд энэ жил хоёр ч “сэт” цомгоо гаргаад байгаа ажээ.
 
7. Лиза Кенсинтон
Photobucket
Загвар өмсөгч хийж байсан Лиза Кенсинтоныг Ази болон Энэтхэгт илүүтэй мэдэх бөгөөд тэрээр Америкт амьдардаг “дур булаам” DJ бүсгүй юм. Түүний цахим сайт засвартай байсан тул баттай эх сурвалжаас мэдээ хүргэж чадаагүйдээ хүлцэл өчье. Гэвч тэрээр хөгжмийн цөөнгүй сайтуудаас гаргасан “секси” DJ нарын “Топ – 10” жагсаалтад багтсан удаах уран бүтээлч юм.
8. Келли Акрмен
Английн “Ministry of Sound” дуу бичлэгийн студи, шөнийн клубээс “Дэлхийн хамгийн секси DJ” хэмээх өргөмжлөлийг хүртсэн Их Британий DJ Келли авъяаслаг жүжигчин төдийгүй дур булаам DJ юм. 2008 оноос DJ хийж байгаа түүнийг ахар богино хугацаанд алдарт хүрсэн гайхалтай эмэгтэй хэмээн шагшдаг.
9. Тери
Photobucket
Үлгэр жишээ чадвар, үзэмж төгс бие галбираараа гайхагдсан тэрээр энэ жилийн “Топ – 10” тачаангуй DJ бүсгүйчүүдийн нэгээр тодорсон бөгөөд 2008 оноос DJ хийж байгаа Украйн эмэгтэй юм. Түүний нэрийг “Djane Teri” гэх нь ч бий аж.
10. Хавана Браун
Австралийн дуучин, бүжигчин, DJ Хавана 2008 оноос энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд 1985 онд төржээ. Түүний хамгийн сүүлд рэппер Питбүлтэй хамтран гаргасан “We Run The Night” бүтээл амжилт арвин яваа ба тэрээр өнгөрөгч 5 ба 7 сард удаах шинэ цомгуудаа гаргасан юм байна.

Photobucket

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хөгжимчин, дуучин Слай Стоун 82 насандаа таалал төгсжээ

11/06/2025
Дуу хөгжим Урлаг

“Плэйтайм” наадмаар 100 мянган үзэгч хүлээн авахаар зэхжээ

11/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.