Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Төрийн соёрхолт Б.Мөнхболд шинэ цомгоо гаргана
Уртын дуу

Төрийн соёрхолт Б.Мөнхболд шинэ цомгоо гаргана

Урлаг Урлаг30/01/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
munhbold5855665672013-01-30-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиол Г.Бирваагийн хүү Төрийн соёрхолт Б.Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч билээ. Тэрээр “Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны Гранпри шагналтай , “Гэгээн муза” наадмын шилдэг хөгжмийн зохиолч юм. Түүний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл сэтгүүлч, зохиолч Б.Галааридын  “Шар тэнгисийн  тарчлаан” жүжгийн хөгжим мөн  яруу найрагч Ц.Хулангийн “Лусын хааны охид”  хүүхдийн жүжгийн хөгжмийн зохиолыг бичсэн нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм.  2009 онд Төрийн соёрхолт эрхэм хүндтэй шагналыг авсан тэрээр 2010 онд “Галдан Бошигт” симфони сюьитээр анхны уран бүтээлээ үзэгч түмэндээ толилуулж байсан. Тэгвэл тун удахгүй  өөрийн бие даасан  цомгоо олны хүртээл богох гэж байна. Тус цомог нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд түүхэн үйл явдлыг хөжмийн хэлээр дүрслэн үзүүлсэн тайлбартай  юм байна.  Уг цомогт Алтайн уртын дуу болон түүхэн гунигт үйл явдлыг хөгжмийн хэлээр илэрхийлсэн “Олгой нуурын дэргэдэх тулаан”, “Улайхуйн тулаан”, “Галдан Ану хатан хоёрын хайр” , “Тэрэлжийн 100 модны дэргэдэх үйл явдал” зэргийг дүрслэн өгүүлсэн бүтээлүүд нь багтах нь ээ. Түүнчлэн уг цомгийн  тайлбарыг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонбат уншин Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д. Ишцог, лимбэч, цуурч Г. Нямжамцан, Морин хуур чуулгын хуурч, хөөмийч А.Даваазориг, Э.Сандагжав, уртын дууч Э.Болормаа нар хамтран  ажиллажээ. Уг цомгийг бүтээхэд “PC mall” компанийн захирал Т.Ганбат, Н.Ганзориг нар санаачилан ивээн тэтгэж,  БНСУ-д хэвлүүлсэн  байна. Эгэл даруухан хэрнээ хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй зохиолч Б.Мөнхболдын уран бүтээлийн шинэ цомог Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын босгон дээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна.   

 

Г.ДАША
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.