Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Digital” хамтлагийн “Зүрх рүү” тоглолт өнөөдөр болно
Уртын дуу

“Digital” хамтлагийн “Зүрх рүү” тоглолт өнөөдөр болно

Урлаг Урлаг14/02/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
digital_0321452046081482013-02-01-15-42[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан “Digital “ хамтлагийн бүхий л дуу нь сонсогчдын дунд хит болж байсан үе саяхан. Харин тус хамтлаг нь уран бүтээлээсээ түр завсарлаж фэнүүдээ гонсойлгож байсан ч олон сайхан дуунууд нь хүн бүхэнд ямарваа нэгэн дурсамжийг нь хадгалж байдаг болохоор одоо ч гэсэн бидний сэтгэлд тодхон байдаг нь гайхалтай. Тэгвэл “Digital” хамтлаг нь хүсэн хүлээсэн фэнүүддээ болон тус хамтлагийг сонсож, дэмждэг мянга мянган залуустаа зориулан энэ оны хоёрдугаар сарын 14-нд буюу гэгээн хайрын валентины өдөр “Зүрх рүү” нэртэй өөрсдийн бие даасан тоглолтоо улаанбаатар паласын концертийн их танхимд тоглох аж. 



Тоглолтонд 14-жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчидынхоо сайн мэдэх шилдэгийн шилдэг 20 уран бүтээлээ хүргэх бөгөөд тус тоглолтонд урилгаар “ice top” хамтлаг өөрсдийн ая дуугаа өргөх болно. Мөн хөдөө орон нутгуудынхаа сонсогчдодоо зориулан тоглолтын маргааш буюу хоёрдугаар сарын 15-нд Дархан, 16-нд Эрдэнэт, 17-нд Хөтөл, 18-нд Сэлэнгэ, 19-нд шарын гол, 20-нд Зүүн хараа хотуудад тус тус тоглох гэнэ. Мөн европын 12 улс орнуудаар хоёрдугаар сарын 25-с гуравдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаатайгаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм байна. Мөн тус хамтлагийн уран бүтээл болох Монголын хийморлог эрчүүддээ зориулсан “Гандан буурахгүй” дуу нь сүүлийн үед олон залуусын саашаалийг хүртсэн сайн дуу болохоо батлаад байгаа юм.



С. Саранзаяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.