Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын театрын музей лааны тосон үзмэртэй болно
Нийгэм

Монголын театрын музей лааны тосон үзмэртэй болно

Урлаг Урлаг15/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
59fddda2a6e348bfbig5009072512013-02-09-11-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Манай улсын урлаг соёлын байгууллагууд, театр чуулгууд өөрсийн гэсэн музейн үзмэртэй байдаг хэдий ч иргэдэд тэр бүр нээлттэй байдаггүй. Хааяа нэг хаалгаа нээдэг ч музейг сонирхогчид нь ховор байдаг. Иймээс эдгээр музейнуудын үйл ажиллагааг жигдлэх, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх, хүмүүст нээлттэй болгох үүднээс ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон яамны зарим удирдлагууд Монголын Театрын музейн үйл ажиллагаатай энэ сарын 6-нд танилцсан билээ.

Монголын Театрын музей нь СТӨ-ний хүзүүвчинд 3 давхарт байрладаг бөгөөд зай талбай бага, гэрэлтүүлэг муутай ч 1931 онд “Үнэн” нэртэй жүжгээр нээлтээ хийж байсан. Улсын төв театр болох “Бөмбөгөр ногоон”-ы макетаас авахуулаад театрын үе үеийн түүхэн үзмэр энд хадгалан, үзэгчдийн хүртээл болж байгаа.

Тэгвэл уулзалтын үр дүнд музейтэй холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Үүнд:
– Театрын музейг виртуал болгох /эхний ээлжинд мэдээллийн сангаа бүрдүүлэх, бэлтгэл ажлыг хангах/
– Лааны тосон үзмэртэй болох / Манайд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуус байдаг бөгөөд тэдэнтэй холбогдож, төсөв зардлын тооцоо гаргаж, судалгаа хийх, монголчуудаараа хийлгэх/
– Зориулалтын байртай болох /Нийслэлд хандан газар хүсэх, газар олж авах /
– Өмнө нь байсан нь ч одоо байхгүй болсон театруудаар үзэсгэлэн дэглэх /хүүхэд залуучуудын театр, хуучин цирк, хүүхэлдэйн театр /.

Музейн сан хөмрөгт одоогоор 9 мянга гаруй үзмэр хадгалагддаг, үүний зөвхөн 20 гаруй хувь нь үзүүллэгийн дөрвөн танхимд дэлгэгддэг байна.

Үзмэрийн эзлэх хувийг тооцвол:
Гэрэл зураг 60 хувь,
Уран зураг 10 хувь
Экскиз 20 хувь,
Хувцас 3 хувь,
Хөгжмийн зэмсэг 3 хувь,
Макет 0,2 хувь,
Бичгийн дурсгал 0,5 хувь,
CD, DVD 0.2 хувь,
Баримал 0,1 хувь,
Бусад 3 хувь эзэлдэг байна. Энэ нь үзмэрийн тоо ширхэг, үзвэр үйлчилгээний чанарт нийцэхгүй байгаа юм. Иймээс музейн удирдлагууд эхний ээлжинд сан хөмрөгийг хэрхэн арвижуулж, баяжуулах судалгааг хийж сайдад танилцуулах, цаашлаад биет өвөө нэмэгдүүлэх, шинэ байртай болох зэрэг арга хэмжээг авахаар боллоо.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.