“Ану хатан” хэмээх түүхэн уран сайхны киног амжилттай бүтээж өнгөрсөн 01 дүгээр сарын 18-нд нээлтийн хийж олон олон үзэгчдийн талархалыг хүлээгээд буй "Шүүдэр" продакшны уран бүтээлчид санаачлан Монголын кино урлагийн зөвлөл, "Соёмбо" кино театртай хамтран өнөөдөр кино урлагийн ахмадууд буюу алтан үеийн алдар гавъяатнууддаа хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд АЖ Г.Очирбат, АЖ Г.Мягмарнаран, өнөөдөр МУГЖ цол хүртэж байгаа Ш.Дэлгэржаргал нарын олон ахмадууд уригдан оролцжээ.
Ийнхүү алтан үеийн алдар гавъяатнуудынхаа бүтээн туурвисан монголын кино урлагийн түүхэн замналыг залуу уран бүтээлчид нь үргэлжлүүлэж явах учиртай хэмээн зохион байгуулаж буй хүндэтгэлийн арга хэмжээ гайхалтай болж өнгөрлөө.
Та бүхэн сайхан битүүлээрэй…
www.URLAG.mn