Share Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл Ертөнцийн мөнх бусыг үзүүлээд жил тойроогүй нэрт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун хүнд байдалд оржээ. Тэрээр хүсээгүй байхдаа жирэмсэлж, одоо хэрхэхээ ойлгохгүй сандарч яваа гэнэ. “Хэдэн долоо хоногийн өмнө тэр жирэмсэн болсноо мэдсэн. Энэ нь түүнд томоохон асуудал болж, одоо хэрхэхээ мэдэхээ больчихоод явна. Хэдийгээр найз залуу Никийг нь гэр бүлийнхэн эхэндээ хүлээж аваагүй ч гэсэн сүүлдээ бүгд түүнийг эргээд ирээсэй гэж хүсдэг болсон. Ник үргэлж л Кристинаг өмгөөлж, хамгаалдаг. Харамсалтай нь тэд өнгөрсөн оны сүүлчээр салчихсан. Ник л гадуур гарах дуртай Кристинаг тогтоож чадна. Эхийгээ өнгөрснөөс хойш тэр бүр өөр хүн болчихсон. Түүнд туслах гэхээр “Надад ямар ч тус хэрэггүй. Би өөрийгөө мэднэ” гэж хашгирдаг болсон. Ойр дотныхон нь түүнийг ээжийнхээ араас явчихвий гэж айж байгаа. Кристина амиа хорлох тухай бодох болсноо хүртэл ярьсан юм билээ” хэмээн нэгэн эх сурвалж хэвлэлд өүүлжээ.