Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Voice group” сонгодог тоглолтоо хийнэ
Нийгэм

“Voice group” сонгодог тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг25/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-02-25_1549157314931122013-02-25-15-50[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын сонгодог урлагийн нэрийг дэлхийн тайзнаа дуурсгаж яваа “Voice group"-ийн 4 дэх тоглолт "VOICE СОНГОДОГ ҮДЭШ" тоглолтоо 2013 оны 03-р сарын 07,08-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертийн танхимд тоглох гэж байна.

“Voice group"-ийн тухайд 2010 онд анхны бие даасан тоглолтоо дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдээс дуулан тоглож байсан бол 2011 онд хамтлагийн 2 дахь бие даасан "VOICE OF MONGOLIA" тоглолт АСА циркийн тайзнаа тоглогдсон юм. Харин 3 дахь бие даасан тоглолт нь хамтлагийн анхны бие даасан "VOICE OF MONGOLIA" цомгийн баяр болж, VIP үдэшлэг хэлбэрээр Морин хуурын чуулгатай хамтран Баянгол ресторанд зохион байгуулагдсаныг үзэгчид маань сайн санаж байгаа. Энэ тоглолтын аялан тоглолт Европын орнуудаар бас амжилттай тоглогдсоныг хэлэх нь зүйтэй.

Тэгвэл энэ удаагийн "VOICE СОНГОДОГ ҮДЭШ" тоглолт дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүд дуулагдсан, хамтлагийн уран бүтээлчдийн хоолойн цар хүрээ, мэргэжлийн чадвар, дуулалтыг сорьсон сонгодог тоглолт болох нь ээ.

Тоглолтонд МУАЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонын Симфони найрал хөгжим, Удирдаач МУУГЗ, дэд профессор Ч.Чинбат, удирдаач Б.Батбаатар, төгөлдөр хуурч МУСТА Ц.Уртнасан, төгөлдөр хуурч Э.Отгончимэг нар оролцоно.

Энэхүү тоглолтонд хамтлагийн ахлагч С.Баттулга П.И Чайковский СЕРЕНАДА ДОН ЖУАН  романс, Ж.Бизе КАРМЕН дуурийн Эскамильогийн ари, Дж.Россини СЕВИЛИЙН ҮСЧИН дуурийн Фигорийн ари, П.И Чайковский ЕВГЕНИЙ ОНЕГИН дуурийн Онегиний ари, хамтлагийн гишүүн Д.Отгонжаргал В.Беллини НОРМА дуурийн Нормагийн ари, С.Рахманинов ЗДЕСЬ ХОРОШО  романс, Б.Шарав НАМРАА ГЭЖ романс бүтээлүүдийг, хамтлагийн гишүүн А.Эрдэнэжаргал  Д.Лувсаншарав ХАН БҮРГЭД дуурийн Чулуунбатын ари, П.И Чайковский ЕВГЕНИЙ ОНЕГИН дуурийн Линскийн ари, Дж.Верди  ТРАВИАТА дуурийн Алфредийн ари гэх мэт бүтээлүүдийг эгшиглэх нь ээ.


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

11/05/2026

Heeseung ирэх сард Evan нэрээр соло дебют хийнэ

11/05/2026

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.