Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Д.Ганцэцэг: Цаг хугацаа миний өрсөлдөгч
Дуу хөгжим

Д.Ганцэцэг: Цаг хугацаа миний өрсөлдөгч

Урлаг Урлаг26/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gantsetseg612883472013-02-26-09-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гэгээн муза 2012” наадам айсуй. УДЭТ-ын тайзнаа ирэх гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдөр “Гэгээн муза” наадмын шилдгүүд тодорно. Энэ жил тус наадамд нэг хүний жүжгийн төрөл нэмэгдсэн бөгөөд тус номинацид “Бурханд илгээсэн захидал” жүжгээрээ нэр дэвшсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчинД.Ганцэцэгтэй уулзлаа.

-“Гэгээн муза 2012” наадамд ганц хүний жүжгээрээ нэр дэвшлээ. Баяр хүргэе.

-Миний ганц хүний энэ жүжигт өөрийн минь зохиосон “Амьдрал үргэлж сорилт байдаг. Түүнийг давахын тулд тэвчээр, тэвчээр бас сэтгэлийн тэнхээ хэрэгтэй” гэсэн үг байдаг. Ганцэцэгт юу ч ирсэн, амьдралд миний мөн ямар ч сорилт тулгарсан би түүнийг давж чадах сэтгэлийн тэнхээтэй.

-“Бурхан илгээсэн захидал” жүжгийн зохиолч нь?

-Франц зохиолоос сэдэвлэн Монголын нөхцөлд тааруулан хөрвүүлж, би өөрөө бичсэн. Найруулагчаар нь “Лусын дагина” жүжгээрээ “Гэгээн муза 2012” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшиж байгаа найруулагч Хишигзаяа ажилласан. Тэрбээр уг зохиолыг Орос хэлнээс орчуулсан бөгөөд би өөрөө одоогийн нөхцөлд хөрвүүлэн бичсэн. Хишигзаяа гадаад, дотоодын олон фестивальд оролцдог, боловролтой шинэ залуу найруулагч.

-Энэ жүжгээрээ дамжуулан өнөөдрийн нийгэмд юу хэлэхийг зорьсон бэ?

-Би уран бүтээлч хүний хувьд эмзэглэдэг эмзэглэлээ бичье гэж бодсон. Энэ зохиолоороо хүн цаг хугацаанд амжиж өөрийгөө бүтээж бий болгоосой л гэж хүссэн. Бурхан надад 60, 70, 100 эсвэл таван нас ч хайрлана шүү дээ. Таван насандаа ч би 50 насалсан хүний хэмжээнд юм хийж болно. Тийм болохоор зогсолтгүй эргэх мөнхийн хүрд болсон цаг хугацаатай өрсөж, түүнтэй үүрд хамт байя гэвэл мөнхийн л зүйл хийх хэрэгтэй. Ямар ч ажилтай та хэн ч байсан гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам 500, мянган жил өнгөрсөн ч мөнхөд орших бүтээл хий. Хүний амьдралын өрсөлдөгч бол цаг хугацаа гэдгийг ойлгож аваасай л гэсэн санааг энэ жүжигтээ дэвшүүлж байгаа.

-“Бурхан илгээсэн захиадал” жүжгийг “Гэгээн муза” наадмын өмнө тоглох болов уу?

-Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад Хүүхэлдэйн театрт уг жүжгээ тоглосон бөгөөд хоёр ч газраас дахин тоглуулах санал ирсэн. Гэхдээ одоохондоо бидэнд маш сайн боловсруулалт хийн ажиллах хэрэгтэй. Үүний дараа үзэгчдэд хүргэж болно.

Эх сурвалж: www.news.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шинэ жилийн баярын тухай дуунууд

31/12/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Сиа Зул сарын баярын Хатан хаан боллоо

30/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо

30/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Хён Бин, Сон Е Жин нар 200 сая вон хандивлажээ

01/01/2026

Жүжигчин Л.Жижжалам дахин нэгэн онцгой шинэ кино уран бүтээлээр үзэгчтэйгээ уулзах гэж байна

01/01/2026

Ордуудын 2026 оны зурхай

01/01/2026

У.Хүрэлсүх: Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе

01/01/2026

Шинэ жилийн баярын тухай кинонууд

31/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.