Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Цахим сэтгүүл зүй нэг алхам урагшлав
Сонгодог уран зохиол

Цахим сэтгүүл зүй нэг алхам урагшлав

Урлаг Урлаг27/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-02-22_1452438838763942013-02-27-11-11[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголд цахим сэтгүүл зүй үүсээд барагцаагаар 10 орчим жил боллоо. Энэ хугацаанд бие биенийхээ юмыг хуулах, хулгайлах зүйл цөөнгүй байсан ба хоорондоо ялгарах зүйлгүй адилхан сайтууд олшров. Борооны дараах мөөг шиг олон болж дэндүү их газар авснаас тогоон дотроо хагаралдсан нь ч нууц биш.

Харин өнгөрсөн намраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газраас тодорхой шаардлагуудыг бидэнд тавьснаар асуудал цэгцэрч байна. Манай сайтууд шаардлагыг хүлээж аваад зогсохгүй, бүр дэмжиж уриалга гаргасан нь үнэхээр талархууштай.

 "Монголын сайтуудын нэгдсэн чуулган" 100 орчим сайтыг нэгтгэж хүчирхэг төрийн бус байгууллага, “Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ын төслийг хэлэлцэж, төсөлд тусгуулахаар чуулганаас гаргасан саналыг Харилцаа Холбооны Зохицуулах Хо­роо, Мэдээлэл Шуудан Харилцаа Холбоо Технологийн Газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүллээ. Үүнийг иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа нэр хаягаа бүртгүүлж сэтгэгдэл бичих асуудал цэгцрэхэд маш том нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид дүгнэв.

Хамгийн гол нь мэдээллийн сайтуудыг өөрийн гэсэн редакцитай, тодорхой бодлоготой байхыг саналыг өөрсдөө гаргаж бусдадаа уриалсан нь маш том дэвшил. Энэхүү уриалгыг тус төрийн бус байгууллагад нэгдсэн 100 орчим сайт дэмжиж байгаа нь бүр ч сайхан хэрэг.

Энэ нь бие биенийхээ юмыг хуулдаг, хулгайлдаг зүйл үгүй болж өөрийн гэсэн өнгө төрхтэй, редакцийн бодлоготой болоход нэг алхам урагшилсан үйл явдал боллоо. Бид энэ мэтээр алхам алхмаар урагшилсаар байвал сэтгүүлчид нь мэргэшил сайт бүр өөрийн гэсэн тодорхой хэрэглэгчид болж, хөнжил дотроо хөлөө жийлцэх зүйл дахин гарахгүй биз.   

Монголын сайтуудын нэгдсэн чуулганы уриалга

Монгол улсын цахим хөгжлийн түүчээ нь болон хөгжиж буй сайтын нийт эзэд, сэтгүүлчид, уран бүтээлчид, ажилтнууд аа:

1.Сэтгүүлчид, уран бүтээлч­дийн оюун ухаан, хөлс хүч шингэн бүтсэн оюуны бүтээл, мэдээ мэдээлэл, нийтлэлийг зөвшөөрөлгүй өөрийн сайтад нийтлэхгүй байхыг уриалж байна,

2.Монголын бүх сайтууд нэгдсэн зохион байгуулалтанд  орохыг эрмэлзэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлсэн салбарын журмыг өөрсдөө батлан гаргахыг уриалж байна,

3.Сайт бүрийн редакцийн бодлогыг аливаа улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын төлөө хамтран ажиллахыг уриалж байна,

4.Цахим орчин дахь аливаа мэдээлэл хүний эрх, хууль журмыг дээдэлсэн байхын төлөө ухамсартай, ёс зүйтэй ажиллахыг уриалж байна,

5.Сайтуудын хөгжлийг дэмжих, нийтлэг эрх ашгийг хамгаалах, цахим орчинд ажиллаж буй сэтгүүлчид, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах аливаа хууль ёсны үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг уриалж байна.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

04/08/2025

Шинээр 36 түүх, соёлын үл хөдлөх дурсгал илрүүлэв

04/08/2025

Ордуудын наймдугаар сарын зурхай

04/08/2025

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.