Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»УДЭТ-ын тайзнаа энэ сард тоглогдох жүжгүүд
Уртын дуу

УДЭТ-ын тайзнаа энэ сард тоглогдох жүжгүүд

Урлаг Урлаг10/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
parisiin_dari9550588412013-03-04-13-01[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Гэгээн муза Х" наадам энэ сард болохтой холбогдулан УДЭТ тун ачаалалтай байгаа ажээ. Ийнхүү тус театрын тайзнаа энэ сард тоглогдох жүжгүүдийн танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна.

 photo Drama1-Copy_zps22118ad2.jpg 

УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын найруулсан "Гамлет" жүжгийн гол дүр Гамлетыг жүжигчин С.Болд-Эрдэнэ амилуулж, түүний хайртай бүсгүйд жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар тоглож байгаа. Түүнчлэн, Данийн ван Клавдийд П.Цэрэндагва, Гертрудад У.Уранчимэг, Офелиягийн аав Полонийд Б.Жаргалсайхан, ах Лаэртэд Г.Эрдэнэбилэг, Горациод Г.Амгаланбаатар, Марцеллод Д.Баттөмөр нар тогложээ. Жүжгийн туслах найруулагчаар Ч.Түвшин, ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажиллаж байгаа билээ.

 photo 3-Copy_zps4a0ef58b.jpg

Зохиолч Б.Галаарид Японы "Гэнжийн туульс"  зохиолоос сэдэвлэж бичсэн "Гэрэлт Гэнжийн дурлал" зохиолыг  театрынхан  "Эсрэг дурлал" нэртэй болгож тайзны бүтээл болгожээ.  Энэ жил Монгол Японы хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ой тохиож байгаа. Тэр утгаараа  энэ жүжгийг тайзнаа амилуулж байгаа юм байна. Жүжгийн найруулагчаар СТА Ч.Найдандорж ажиллаж байгаа бөгөөд гол дүрүүдэд  Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг, Б.Жаргалсайхан, залуу жүжигчин Б.Тамир, Нармандах, Эрдэнэцэцэг, Түвшинхүү нар тоглож байгаа юм байна.

 photo 2-Copy_zpsd3cfed13.jpg

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тайзнаа толилуулсан "Парисын дарь эхийн сүм" нь гурван хоор болон 10 дуутай.  Тэдгээр дууны шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, жүжгийн хөгжмийг  “New star” студийн хөгжмийн найруулагч С.Гантөр зохион найруулж,  дуу бичлэгийн бүх ажлыг хийсэн юм байна.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.