Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ
Нийгэм

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ

Урлаг Урлаг05/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
379952a49c8212fbd63278732f62a5b987b015a74679458662013-03-05-10-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь ялгаварлан гадуурхах явдлын нэг хэлбэр ба хүний эрхийн зөрчилд тооцогдож олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг болсон. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэх явдал үргэлжилсээр байгаа энэ үед  тэгш эрх, улс үндэстний хөгжил болон энх тайван, аюулгүй байдлыг хангахад бид чухал ахиц дэвшилд хүрч байна гэж үзэх боломжгүй юм. Иймээс охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах нь бид бүхний энэ цаг үеийн томоохон зорилтын нэг бөгөөд охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчныг бий болгохын төлөө хамтран ажиллаж их  ажлыг хийх шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” кампанит ажил өрнүүлж байгаа бөгөөд “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ыг 2013.02.01 – 2013.03.01 өдөр хүртэлх хугацаанд оюутан залуусын дунд тус тус зарласан.

Уг аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оюутан, залуус болон эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах,тэдний зан үйл, хандлагад нөлөөлөх зорилготой лекц уншина. Лекц 3 дугаар сарын 5-ны өдрийн 14.00 цагт Төв “Хаан банк”-ны Театрт болох бөгөөд “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ы бүтээлүүдийг шалгаруулж, 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд тус театрт үзэсгэлэн гаргаж байна.


www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026

“Actor Awards 2026” шилдгүүдээ тодрууллаа

03/03/2026

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.