Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гэгээн Муза 10” наадмын цуврал нэвтрүүлгийг SBN телевизээр үзээрэй
Нийгэм

“Гэгээн Муза 10” наадмын цуврал нэвтрүүлгийг SBN телевизээр үзээрэй

Урлаг Урлаг11/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Gegeen_muza_poster6748688702013-03-06-13-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа жил бүрийн гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын баярын өдрөөр болдог билээ. Гэгээн Муза Академи, ССАЖЯ, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Олон Улсын театр институтын Монгол дахь төв нар хамтран 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам өнөөдөр албан ёсны постероо дэлгсэн бөгөөд энэ жилээс улам өргөжиж гадны уран бүтээлчдийг оролцуулан олон улсын чанартайгаар зохиогдох ажээ.

Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлчдээс гадна Серби, АНУ, Косово улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдөх ажээ. Мөн “Гэгээн Муза” наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжгийн төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд ОХУ-аас театр судлаач, найруулагч нар хүрэлцэн ирж манай улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллах юм байна.

Дашрамд дуулгахад “Гэгээн Муза” 10 наадмын телевизийн цуврал нэвтрүүлэг 2013 оны 03 сарын 21-27-ны өдрүүдэд өдөр бүр SBN телевизээр үзэгч танд хүрэх ажээ.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан

11/05/2026

Дуа Липа зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан тул “Samsung”-ийг шүүхэд өгчээ

11/05/2026

“Mortal Kombat II” кино бокс оффисыг тэргүүлж “The Devil Wears Prada 2”-ыг ардаа орхилоо

11/05/2026

Японы аймшгийн номын домогт зохиолч Коожи Сүзүки таалал төгслөө

11/05/2026

ФОТО: “Baeksang Arts Awards”-ын улаан хивсний ёслолоос

11/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.