Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мисс Х.Бадамгэрэл: Д.Долгион бид хоёр Хишгээтэй ямар ч холбоогүй
Нийгэм

Мисс Х.Бадамгэрэл: Д.Долгион бид хоёр Хишгээтэй ямар ч холбоогүй

Урлаг Урлаг04/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
525304_292422344221623_194644148_n2744224522013-04-04-11-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ удаагийн “Mobile news”-ээр Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Х.Бадамгэрэлтэй холбогдож “Мисс Х.Бадамгэрэлийн экс нөхөр удахгүй аав болно” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Мисс Х.Бадамгэрэлийг “Эра” төвийн загвар өмсөгч Хишгээ гэх залуутай холбож элдвээр бичсээр нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ удаад өөрийн байр суурийг илэрхийлсэн албан ёсны мэдээллийг уншигчдад маань өгсөн юм.Тэрээр "Намайг загвар өмсөгч Хишгээтэй ямар үндэслэлээр нэр холбож бичээд байгааг нь үнэхээр ойлгохгүй байна. Тэгээд ганцхан надтай ч биш миний хамгийн эрхэм хүн, сайн найз “Miss Mongolia 2012” наадмын тэргүүн байрын шагналт мисс, загвар өмсөгч Д.Долгионтой холбоод, бид хоёрыг тэр залуутай ээлжлэн үерхсэн, бүр сүүлдээ муудалцаад тангараг тасарсан гэх мэтээр ямарч ор үндэслэлгүй мэдээллүүдийг цацаад байгаад их гайхаж байна. Энэ дашрамд хэлэхэд Д.Долгион бид хоёр олон жилийн өмнөөс эхлэн өнөөдрийг болтол үнэнчээр найзалж,  хамтдаа ажиллаж яваа. Мөн би өөрийн хайртай хүнтэйгээ учраад удаж байна. Тиймээс дахин бидний талаар ямар нэгэн ор үндэслэлгүй худал мэдээлэл бичиж цацахгүй байхыг сэтгүүлчдээсээ хүсье." хэмээлээ.

Ийнхүү монголын загварын ертөнийн нэрийг дэлхийн загварын тайзнаа олонтаа дуудуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа эрхэм бүсгүйдээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе…

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.