Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эзэн хааны театр” Монголын сонгодог урлагийг хөгжүүлнэ
Нийгэм

“Эзэн хааны театр” Монголын сонгодог урлагийг хөгжүүлнэ

Урлаг Урлаг12/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
ezenhaaan2806065512013-04-11-10-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголд шинээр мэндэлж байгаа Эзэн хааны театрынхан анхныхаа тоглолтыг Дуурь бүжгийн эрдмийн теат­рын тайзнаа “ROYAL” бүжгэн жүжгээр.толилуулав. Өндөр мэргэжлийн боловсон хүчин, тансаг орчин, уйгагүй хөдөлмөр, урт хугацааны чармайлт шаардлагатай сонгодог урлагийнхны хувьд өнөөдөр төрийн дэмжлэгтэйгээр шинэ уран бүтээл туурвисан ч учир дутагдалтай байгаа талаар гомдол гардаг. Ямар ч гэсэн сүүлийн үед дуу­рийн театр үзэгчдээр дүүрэн байж, шилмэл тоглолтуудын тасалбар 100 ам.доллароор ч олдохгүй ховордсон гэсэн сайхан мэдээ байгаа болохоор тэд энэ гарцыг харсан ч байж болох. Эзэн хааны нэрийг зүрхлэн тээхээр зориглосон Балетмейстер Д.Дашлхагва захиралтай шинэ театрын эхний тоглолтод БНСУ-ын балетын гоцлооч Пак Юн Жин урилгаар оролцсон. Өмнө нь УДБЭТ-д ажиллаж байсан болон Хөгжим бүжгийн коллежийн төгсөгчид энэ театрт нэгдээд байгаа бөгөөд мэргэжлийн бүжигчдийн баг хангалттай бүрдсэн нь эхний тоглолтоос харагдаж байлаа.. Дэлхийд гайхуулж байгаа Монголын уран бүтээлчдийн авьяас чадвар, сонгодог урлагийг өөрсдийн хүчин чармайлтаар театрын хэмжээнд босгоно гэсэн уран бүтээлчдийн хүсэл тэмүүлэл Монголын сонгодог урлагийн ертөнцөд шинэ үзэгдлийг биежүүлэн бататгаж, гайхамшгийг бүтээх болтугай.

Таныг урлагийн тэнгэр ивээг 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026

Heeseung “Enhypen” хамтлагаас гарч, хамтлаг цаашид зургаан гишүүнтэй явна

11/03/2026

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.